40 мянган айлын орон сууцыг нийслэлийн гурван бүсэд барихаар төлөвлөжээ (2005.06.15)
Засгийн газрын мөрийн хөтөбөрийн нэг гол зорилт болох “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Ц.Дашдоржтой “Өнөөдөр” сонин /¹140/ ярилцлага хийжээ. Дэд сайд Ц.Дашдоржийн ярьснаас үзэхэд уг хөтөлбөрийг хэрэгжvvлэхийн тулд төрөөс барилгын машин, механизмыг барилгын компаниудад лизингээр ашиглуулах зэргээр хөрөнгө оруулалт, vйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж буй бололтой. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай барилгын салбарын vйлдвэрлэлийн хvчин чадал мөхөс, материалын чанар шаардлага хангахгүй байх талтайг тэрбээр үгүйсгээгүй байна. Тэрбээр хэлэхдээ барилгын үйлдвэрлэл дөрөв дахин өсөхөд л манай vйлдвэрлэлийн хvчин чадал мөхөсдөнө гэжээ. “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжvvлэхдээ баталгаатай, найдвартай төсөлд газрыг vнэ төлбөргvй ашиглуулах ёстой гэж тэр үзэж байна.
Тэрчлэн хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгад банк тодорхой хэмжээний санхүүжилт хийж, төлбөрийг урт хугацааны ипотекийн зээлээр төлөх тогтолцоонд шилжих хэрэгтэй гэж дэд сайд Ц.Дашдорж хэлжээ. Гэхдээ ипотекийн зээлийн хүү жилд зургаан хувиас хэтрэхгvй байх ёстой гэж тэр үзэж байна.
Одоогийн байдлаар 40 мянган айлын орон сууцыг нийслэлийн гурван бүсэд барихаар төлөвлөөд байгаа юм байна. Тухайлбал, Оросын Элчин сайдын яамны орчмоос эхлээд баруун дөрвөн зам хvртэлх бvсэд зургаан мянган айл амьдрах боломжтой гэнэ. Одоо энэ бүсэд гурван мянган айл амьдардаг байна. Мөн хотын зах буюу шинэ суурьшлийн бvс гэж байгуулахаар төлөвлөж, хувийн байр барих дэд бvтцийг нь бүрдүүлнэ. Ийм байдлаар 15 мянган айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой гэж дэд сайд Ц.Дашдорж ярьжээ. Тэрчлэн гэр хорооллын хувьчлагдсан газарт дэд бүтэц байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.