ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх журмыг ТББ-ууд баталлаа (2005.06.15)

A- A A+
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх журмыг ТББ-ууд баталлаа (2005.06.15)

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх журмыг ТББ-ууд баталлаа (2005.06.15)

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийг шалгаруулж, санал болгох журмын төслийг хэлэлцэж батлах төрийн бус байгууллагууд (ТББ)-ын хоёр дахь зөвшилцөх уулзалт болсон байна. Зөвшилцөх уулзалтад оролцохоор 110 гаруй ТББ бүртгүүлснээс 75 байгууллагын төлөөлөл хурэлцэн иржээ. Уг зөвлөлдөх уулзалтаас ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигч шалгаруулах журмыг баталж, хууль хэрэгжиж эхлэх долдугаар сарын нэгэнтэй уралдан ТББ-уудын чуулганыг зохион байгуулж, Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэн УИХ-д өргөн барихаар тогтсон хэмээн “ЗМ” сонинд мэдээлэв. Долоон зуйл бүхий уг журмыг анхдугаар зөвшилцөх уулзалтад оролцсон ТББ-ын төлөөлөгчдөөс сонгосон 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловруулжээ.