Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцэнэ (2005.06.27)

A- A A+
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  дахин хэлэлцэнэ (2005.06.27)

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  дахин хэлэлцэнэ (2005.06.27)

“Ардын эрх” сонинд /¹ 124/ мэдээлснээр, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар авч хэлэлцжээ. Сангийн яамнаас санаачлан боловсруулсан уг төслийг Засгийн газрын гишүүд нэлээд нухацтай судлах хэрэгтэй гэж үзэн хойшлуулсан байна.  Улсын орны эдийн засгийн эрх ашиг, төсвийн бүрдүүлэлтэд  анхаарахын сацуу ирээдүйд орж ирэх томоохон хөрөнгө оруулалтын асуудлыг ч давхар бодолцсон байх ёстой гэж тэд үзжээ.
  
Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хайгуулын лицензийн төлбөр нь хайгуулын талбайн гектар тутамд дараах хэмжээтэй байгаа аж. Тухайлбал,  хайгуулын лицензийн эхний жилд 0.05 америк доллар, хоёр ба гурав дахь жилд тус бүр 0.1 америк доллар, дөрөв ба тав дахь жилд тус бүр 1.5 америк доллар байна.  Сангийн яамны боловсруулсан шинэ төсөлд  хайгуулын лицензийн төлбөр нь хайгуулын талбайн гектар тутамд 1.5 америк долларын хэмжээтэй байхаар өөрчлөх санал гаргажээ. Түүнчлэн  ашигт малтмал ашиглах лицензийн төлбөр нь тухайн лицензээр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд эхний гурван жилийн хугацаанд жил бүр 5.0 америк доллар, дөрөв ба тав дахь жилүүдэд тус бүр 7.5 америк доллар, зургаа дахь жилээс эхлэн жил бүр 10 америк доллар" заасан байдаг. Энэ заалтыг "Ашигт малтмал ашиглах лицензийн төлбөр нь тухайн лицензээр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 ам.долларын хэмжээтэй байна" хэмээн өөрчлөхөөр мөн санал оруулжээ.

Төсөлд орсон нэмэлт, өөрчлөлтөөс үзвэл лиценз ашиглалтын төлбөр одоогийнхоос 30 дахин нэмэгдэх бөгөөд ийм тохиолдолд "Айвэнхоу Майнз" компани гэхэд л жилдээ 90 сая ам.долларын төлбөр төлөхөөр байна  гэж “Ардын эрх” сонинд мэдээлжээ.