УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ (2005. 06.30)
УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Оюун, Я.Санжмятав нар өчигдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцанд өргөн барьжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболдын хэлснээр төрийн удирдах дээд байгууллага дахь улстөрийн намуудын тэнцвэрийг хангах, сонгогчдын саналыг аль болох бодитой тусгах үүднээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн өөрчлөх болсон аж.
Төсөлд УИХ-ын сонгуулийг мажоритар, пропорциональ холимог системээр явуулах, ингэхдээ нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх зэрэг зарчмын томоохон өөрчлөлтийг тусгасны зэрэгцээ гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг хангах тухай заалт ч орсон байна. Төслийг ирэх долоо хоногоос эхлэн УИХ хэлэлцэж эхлэх юм байна.