УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлжээ (2005.07.01)

A- A A+
УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлжээ (2005.07.01)

УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлжээ (2005.07.01)

МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнээ тодруулсан байна. Хэвлэлд мэдээлснээс үзвэл МАХН-ын дарга М.Энхболд Удирдах зөвлөлийн хуралд дээрээ Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын нэрийг,  харин танхимааас энэ УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлийн нэрийг дэвшүүлж,  санал хураахад Ц.Нямдорж хамгийн олон буюу 11 хүний санал авсан ажээ.
Мөн өдөр УИХ  дахь МАХН-ын бүлгээр энэ асуудлыг хэлэлцэж 27 гишүүн оролцсноос 19 нь УИХ-ын даргад нэр дэвшигч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг дэмжжээ. Энэ хуралд МАХН-ын бүлэгт нэгдсэн экс эвслийн гишүүд суугаагүй байна. МАХН-ын зарим гишүүн намын ерөнхий нарийн бичгийн даргын эзгүйд УИХ-ын даргын асуудлыг яаран шийдэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэрчлэн МАХН болон УИХ-д суудалтай бусад намын удирдлагууд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн өрөөнд цуглаж, багагүй хугацаанд санал солилцсоны эцэст УИХ-ын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сонгох асуудал дээр санал нэгдсэн байна хэмээн сонинуудад мэдэээлжээ. Өнөөдөр болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентын спикерийг сонгох гэнэ.