Нөхөн сонгууль наймдугаар сарын 28-нд болно (2005.07.05)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 65 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх юм байна. Сонгуулийн товыг зарлах тухай СЕХ-ны саналд тулгуурлан боловсруулсан төсөлд танилцуулснаар нөхөн сонгуулийг энэ сарын 15-наас зарлаж, наймдугаар сарын 28-ны ням гаригт явуулахаар байна. 65 дугаар тойрогт 20 гаруй мянган сонгогч саналаа өгөх бөгөөд сонгуулийн нийт зардал 5273400 төгрөг байхаар төлөвлөөд байгаа аж. Энэ тойрогт 37538 хүн данстайгаас сонгуулийн насны 24922 хүн байх ёстой гэнэ. 2004 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт 20061, Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд 19441 хүн нэрсийн жагсаалтад бичигдэж байжээ. Энд нэг тойргийн, зургаан хэсгийн хороо ажиллах юм байна. Тойрог, хэсгийн хороонд нийтдээ 83 хүн ажиллана.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 24 гэхэд нам, эвсэл сонгуульд оролцохоо СЕХ-нд бичгээр илэрхийлж, 25-30-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэж дуусах ёстой аж. Харин наймдугаар сарын 9-ний дотор СЕХ нэр дэвшигчдийг нийтэд мэдээлнэ.