100 хүртэл мянган төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх санал тавьжээ (2005.07.05)

A- A A+
100 хүртэл мянган төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх санал тавьжээ (2005.07.05)

100 хүртэл мянган төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх санал тавьжээ (2005.07.05)
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Татварын тухай багц хуулийн төсөлтэй холбоотойгоор "Ардчилал хөгжлийн сан", "Фридрих Эбертийн сан"-тай хамтран "Хүн амын орлогын албан татварын шинэчлэл" сэдвээр уулзалт зохионы байгуулжээ.  Уулзалтад оролцогсод "48 мянган төгрөгөөс дээш сарын орлогоос одоо 10 хувийн татвар авч буй нь дарамт болж байна гээд  дор хаяж 100 хүртэл мянган төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх саналыг тавьсан байна. Тухайлбал,  Ажил олгогч эздийн холбоо  Сангийн сайд Н.Алтанхуягт саналыг тавьжээ. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр хүн амын орлогын албан татвараар төсөвт 36 тэрбум төгрөг орсны дийлэнхийг нь 10 хувиар татвар төлдөг хэсгийнхэн буюу харьцангуй бага орлоготой хүмүүс бүрдүүлсэн гэсэн тооцоо гарсан аж. 

Харин Сангийн сайдын хэлснээс үзвэл Засгийн газар 100 мянга биш 56 мянга хүртэлх төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөх саналтай байгаа аж. 30 хувиар татвар төлдөг 1200 гаруй хүн байдаг  бөгөөд гэхдээ энэ нь хэд дахин дарсан тоо гэдгийг иргэний нийгмийнхэн ч, Сангийн сайд ч зөвшөөрсөн гэж “Өнөөдөр” сонинд мэдээлжээ. Үүнийг ил болгохын тулд хүн амын орлогын албан татварыг 10-15 хувийн шатлалтай болгох "алтан" дундаж дээр Засгийн газар, иргэний нийгмийнхэн зөвшилцөхөд бэлэн байгаа аж.