Олон Улсын Санхүүгийн Корпораци Монголын уул, уурхайн салбарыг сонирхож эхэллээ (2005.08.12)
Уул уурхайн салбарынхныг Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай холбох бизнесийн уулзалтыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас зохион байгууллаа. АМГТХЭГ-ын орлогч дарга Ж. Билигсайхан, зөвлөх, доктор Ч. Энхзаяа нар салбарынхаа өнөөгийн байдлын талаар танилцуулав. Тэдний танилцуулснаар манай улсын экспортын гол 10 бүтээгдэхүүний долоо нь энэ салбарынх. Нийт экспортын 57,5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд 2005 оны 1-р сарын 1-ний байдлаар 5289 лиценз бүртгэгдсэнээс 62,6 га нь хайгуулынх, 160,7 сая га нь ашиглалтынх байгаа аж.
ОУСК-ын Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Л. Доржнамжим:
- Манай байгууллага банк санхүүгийн салбар, жижиг, дунд бизнесийг дэмжин ажиллаж ирсэн. Үүнээс гадна уул уурхай, ашигт малтмалын салбарт ач холбогдол өгч байгаа. Бид Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн эх бий болгох, нөөц нь тогтоогдсон зарим орд газрыг ашиглахад хувь нэмэр оруулна гэж ярилаа, гэж Ардын Эрх сонин мэдээлэв.