Алт олборлолтын хэмжээ өслөө
Энэ оны долдугаар сарын байдлаар алт олборолгч 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага иргэд 7307,4 кг алт олборлон Монголбанкинд худалдсан нь өмнөх онтой харьцуулбал 1517,8 кг-аар өссөн байна.
Олборлолтын хэмжээгээр "Алтан дорнод Монгол", "Гачуурт", "Шижир алт", "Тосон алт", "Монгол газар", "Эм Жи Эйч" зэрэг компани бусдыгаа хошуучилсан байна. Түүнчлэн энэ оны долдугаар сарын байдлаар давхардсан тоогоор 500 орчим иргэн 936,4 кг алт тушаагаад байна. Иргэдийн тушаасан альны хэмжээ өмнөа оны мөн үед 12,5 кг байжээ.