Төсвийн алдагдал багассан ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ (2005.08.15)
Үндэсний статистикийн газар өнгөрсөн долоон сарын хугацаанд Монголчууд юу хийж бүтээж бас алдаж, олсноо тайлагнасан юм. Байнга төсвийн алдагдалтай гардаг монголчууд энэ долоон сард 62,1 тэрбум төгрөгийн ашигтай байгаа аж. Урсгал орлого, зардлын тэнцэл ч 126,6 тэрбум төгрөгийн ашигтай. Бас татварын нийт орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 20,5 хувиар өсчээ.
Харин энгийн амьдрал дээр бол хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үөийнхээс 16.0 хувь, хүнс, гэр ахуйн бараа үйлчилгээний бүлгүүдийн үнэ 0,1-0,5 хувиар өссөн гэжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр инфляци 13,8 хувь өссөн. Үүнд мах, бензинийн үнэ нөлөөлсөн гэж байгаа. Харин Үндэсний статистикийн газраас хэвлэлийнхэнд зориулан бэлтгэсэн мэдээнд энэ талаар ямар нэгэн зүйл дурдаагүй.
Монгол Улс. 2005 оны долдугаар сарын байдлаар :
Төсвийн нийт орлого, тусламж | 443,7 тэрбум төгрөг |
Зарлага ба эргэж төлөгдөх зээл | 384,2 тэрбум төгрөг |
Төсвийн урсгал орлого | 443,7 тэрбум төгрөг |
Урсгал зардал | 317,1 тэрбум төгрөг |
Мөнгөний нийлүүлэлт | 1009,6 тэрбум төгрөг |
Гадаад худалдааны бараа эргэлт | 1,1 тэрбум ам.доллар |
Үүнээс экспорт 480,5 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 27,1 хувиар Импорт 620,3 сая ам.доллар буюу 8.5 хувиар өссөн.