Нөхөн сонгууль 2005 – Тэнцвэргүй тулаан (2005.08.15)

A- A A+
Нөхөн сонгууль 2005 – Тэнцвэргүй тулаан (2005.08.15)

Нөхөн сонгууль 2005 – Тэнцвэргүй тулаан (2005.08.15)

УИХ-ын нөхөн сонгууль нийслэлийн 65-р тойрогт энэ оны 8-р сарын 28-нд болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлвал. “Өнөөдөр” сонин нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг хүч тэнцвэргүй тулааны өмнө ирлээ гэжээ. Уг сонины мэдээлснээр нөхөн сонгуульд МАХН-аас намын шинэхэн дарга М. Энхболд “Цаг ирлээ” гэсэн уриатай оролцож, хамгийн залуу сонгогчдыг түлхүү “ашиглах” байдалтай байгаа бол ИЗ-БНН-аас Б. Жаргалсайхан гэгч анагаах ухааны доктор, эмч эмэгтэй “Бид ирлээ” уриатай оролцож, мөрийн хөтөлбөрөө 65-р тойргийн сонгогчдын санаа бодлоор баяжуулан төгс болгох аж. Н. Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ийм арга хэрэглэж байсан гэнэ.

МСДН-аас А Ганбаатарын нэрийг дэвшүүлж, “Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” гэсэн ухаалаг уриа сонгон ихийг амласан популист болохгүйг эрмэлзэж байгаа бололтой.

Эх Орон Намаас энэ Засгийн газрын сайдын суудлаас хууль бусаар огцорсон гэх И. Эрдэнэбаатар нэр дэвшиж, “Ард түмэнд зөвхөн үнэнийг хүргэнэ” гэсэн уриагаараа ялалт авчирвал Парламентад хяналтын дуу хоолой болж ажиллахаа амладаг юм гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ.

МУНН-аас нэр дэвшигч С. Хүрэлбаатар “Бид нийгэмд шударга ёсыг нэмнэ” гэсэн уриатай оролцож байгаа бөгөөд тэрээр: “Миний уриа ойлгомжтой. Би муугийн үндсийг тасалж, Монгол төрөө цэвэрлэнэ” гэж ярьдаг.

Бие даан нэр дэвшигч Д. Батбаяр: Бүгчим харанхуй байна гээд “Хөшгөө нээгээч” гэсэн өвөрмөц уриа хэлжээ. Ардчилсан Намын гишүүн тэрээр намаа аврах хөдөлгөөнийг тэргүүлж байсан. Тэгээд ч Д. Батбаяр: Би өөрийнхөөрөө л сонгуульд өрсөлднө” гэж өгүүлэв гэж “Монголын мэдээ” сонин бичжээ.