Олон улсын томоохон компаниуд Монголын уул уурхайн салбарыг сонирхож байна (2005.08.15)
Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, Таван толгойн нүүрсний ордыг ашиглах төсөл дээр олон улсын чадвартай компаниудыг нэгтгэсэн консорциум байгуулан ажиллах нь тохиромжтой хэмээн үзэж байгаа ажээ. Энэ тухай Японы "Иточу" корпорацын төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн ноён Уичиро Нива Монгол Улсын Шадар сайд Ч.Улаантай уулзахдаа мэдэгдсэн байна. Иточу компани нь Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Тэрчлэн Австралийн "Би-Эйч-Пи Биллитон" компани өөрийн төлөөлөгчийн газраа Монголд байгуулах олсон тухайгаа тус компанийн гүйцэтгэх захирал Майк Саймон, группын захирал Роберт Керкби нар УИХ-ын дарга Ц.Нямдоржтой уулзахдаа мэдэгдсэн байна. "БиЭйч-Пи Биллитон" компани нь уул уурхайн салбарт хамгийн суүлийн үеийн технологи нэвтрүүлдэг бөгөөд Монголын талтай урь хугацааны турш хамтран ажиллах сонирхолтой байгаа ажээ.