Нэр дэвшигчдийн хоёр нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ (2005.08.16)

A- A A+
Нэр дэвшигчдийн хоёр нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ (2005.08.16)

Нэр дэвшигчдийн хоёр нь хөрөнгө орлогоо мэдүүлжээ (2005.08.16)

Хуульд заасны дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо нийтэд ил тод, нээлттэй мэдүүлж байх ёстой хэдий ч манай улстөрчид барагтай бол энэ заалтыг дагаж мөрддөггүй. Тухайлбал 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа  УИХ-ын гишүүн С.Оюун ологын мэдүүлэгээ зарлаж байсан. Тэрчлэн УИХ-ын зарим гишүүн орлогын мэдүүлгээ холбогдох газарт гаргаж өгсөн гэх боловч тэдгээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг ч удаа зарлагдаж байгаагүй юм.

Харин УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өөрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгээ нийтэд ил тод зарлах нь нэлээд түгээмэл ажиглагдаж байна. Тухайлбал, нэлээд хэд хоногийн өмнө МСДН-аас нэр дэвшигч, тус намын дарга А.Ганбаатар хөрөнгө, орлогын мэдүүлгээ олон нийтэд танилцуулсан бол өчигдөр ИЗ-БНН-аас нэр дэвшигч Д.Жаргалсайхан хөрөнгө, орлогоо сайн дураараа мэдүүлж, бусад өрсөлдөгчөө мөн уриалсан байна. Хатагтай Д.Жаргалсайхан 25 сая төгрөгийн өртөгтэй, хувьчлагдсан гурван өрөө орон сууцтай, 15 сая төгрөгийн үнэтэй зуслангийн байртай, сарын цалин 250 мянган төгрөг, өрхийн орлого нь сарын 500 мянга төгрөг, найман сая төгрөгийн хувийн машинтай аж. Тэрбээр орлогоо мэдүүлж байгаа нь цаашид төрийн түшээ болоход үнэнч шударга ажиллах гол үзүүлэлт болно гэж мэдэгджээ.

Одоогоор 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч зургаан хүнээс хоёр нь орлогоо мэдүүлээд байна.