Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох сан байгуулагдав (2005.08.16)

A- A A+
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох сан байгуулагдав (2005.08.16)

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох сан байгуулагдав (2005.08.16)
 
Үйлдвэр худалдааны яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Нийслэлийн "Улаанбаатар" сангаас тус тус тодорхой хувь хөрөнгийг гарган Улаанбаатар хотын банктай хамтран Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гурван талт гэрээ байгуулж,  жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох сан байнгуулжээ. Энэ сан нь зээл олгохын зэрэгцээ санхүүгийн менежментийн зөвлөгөө өгч, бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх, техник технологи авахад нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд туслах юм байна. Энэ сангийн үйлчилгээнд зөвхөн нийслэлд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс хамрагдах бөгөөд зээлээ эргэн төлөх чадвартайгаа нотлох ёстой аж. Зээлийн хүү бусад зээлийн хүүгээс доогуур байх юм байна.