“Өнөөдөр” сонин нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын талаар мэдээллээ (2005.08.18)

A- A A+
“Өнөөдөр” сонин нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын талаар мэдээллээ (2005.08.18)
“Өнөөдөр” сонин нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын талаар мэдээллээ (2005.08.18)
УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МСДН-аас нэр дэвшигч А.Ганбаатар, ИЗ-БНН-аас нэр дэвшигч Д.Жаргалсайхан нар олон нийтэд өөрсдийн хөрөнгө орлогоо олон нийтэд ил тод зарласан билээ. Өнөөдөр сонин /¹193/ тус тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын талаар мэдээлжээ. Эндээс үзвэл МАХН-аас нэр дэвшигч, Улаанбаатар хотын мэр М.Энхболд  30 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн өрөө байр, таван сая төгрөгийн  өртөгтэй зуслангийн байр тус бүр нэг, 17 сая төг-ийн үнэтэй машин нэгтэй бөгөөд “Зоос гоёл” УҮГ-ын хувьцаа эзэмшигч ажээ. Түүний сарын орлого 130 мянган төг, өрхийн нь сарын орлого нэг сая 530 мянган төгрөг байна.
 
ИЗ-БНН-аас нэр дэвшигч Д.Жаргалсайхан 25 сая төг-өөр үнэлэгдэх гурван өрөө байр, зуслангийн байр /15 сая, төг/, машин /8 сая төг/ тус бүр нэгтэй, өөрийн нь сарын орлого 250 мянган төг, өрхийн орлого нь 500 мянган төгрөг байна.
Эх орон намаас нэр дэвшигч И.Эрдэнэбаатарын хувьд дөрвөн өрөө байр /40 сая төг/, зуслангийн байр /6 сая төг/ тус бүр нэг, дөрвөн машинтай /150 сая/ бөгөөд өөрийн сарын орлого нь 500 мянган төг, өрхийн сарын орлого нь 700 мянган төгрөг ажээ.
МСДН-аас нэр дэвшигч А.Ганбаатар нь гурван өрөө байр /25 сая төг/ нэгтэй, “Үг” компанийн 20 хувийг эзэмшдэг, өөрийн нь сарын орлого 250 мянга, өрхийнх нь 450 мянган төг аж.
 
Бие даан нэр дэвшигч Д.Батбаярын хувьд хоёр өрөө байр /23 сая төг/ нэгтэй, өөрийн орлого нь 200 мянга, өрхийнх нь 300 мянган төгрөг байна. Тус сонины мэдээлснээр хөрөнгө, орлогыг нь уншигчдадаа зарлах эл сонины саналыг МУНН-аас нэр дэвшигч С.Хүрэлбаатар болон түүний сонгуулийн штаб эрс эсэргүүцсэн ажээ.