УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойргийн хорооны дарга Ч.Бат-Эрдэнэ нөхөн сонгуулийг зохион байгуулах ажил сонгуулийн хууль болон нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд оролцож, 65 дугаар тойргийн хорооноос зохион байгуулж байгаа ажлын талаар мэдээлсэн байна. Тойргийн хорооны дарга Ч.Бат-Эрдэнийн танилцуулснаар одоогоор сонгогчийн үнэмлэхийг бичиж тараах ажил дуусах шатандаа орж, нийт сонгогчдын 70 орчим хувь нь үнэмлэхээ авчээ. Тэрчлэн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс тойргийн хороонд хандан ямар нэг гомдол, шүүмжлэл гаргаагүй байгаа аж.
Уг хурлаар нөхөн сонгуулийн саналын хуудасны загвар, СЕХ-ны гишүүдийн хэсгийн хороонд ажиллах удирдамж, хуваарийг баталжээ.