Хэвлэл мэдээллийн эрх чөлөө-------------------------------------------------------------------------------------------------------
Төслийн зорилго нь Монгол Улсад тогтвортой ардчилал тогтоох арга хэрэгслийг бий болгох мэдээллийн эрх чөлөөг хангах явдал юм. Уг зорилгод хүрэхийн тулд дараахь дөрвөн зорилтыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
Үйл ажиллагаа
Төрийн өмчийн радио, телевизийг олон нийтийн статустай болгоход дэмжлэг үзүүлэх
Үндэсний дугуй ширээний ярилцлага: Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-д тодорхой зөвлөмж боловсруулж хүргүүлэхийн тулд Нээлттэй Нийгэм Форумаас энэ салбарт үндэсний болон олон улсын хэмжээний мэдлэг, туршлагыг цуглуулж, нэгтэх ажлыг эхлүүлнэ. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр боловсруулах, гадны нөлөө, олон нийтийн өргөн нэвтрүүлгийн бүтэц, зохион байгуулалтаас хараат бус Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх, зөвлөлийг байгуулах журам зэрэг тулгамдсан асуудлаар урьдчилан сонгосон төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудын дунд ярилцлага зохион байгуулна.
Олон нийтийн радио, телевиз, шилжилтийн үеийн тулгамдсан асуудлууд дугуй ширээний ярилцлага (2005.10.27-28)
Чадавхийг нэмэгдүүлэх: Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн Үндэсний зөвлөлийг байгуулсны дараа зөвлөлийн гишүүдэд зориулан стратегийн төлөвлөлт, бүтцийн өөрчлөлтөд орсон өргөн нэвтрүүлэг, хөтөлбөрийн удирдлагын талаар мэдлэг, туршлага дээшлүүлэх цуврал сургалт, дадлага олгох семинарыг зохион байгуулж болох юм. Зөвлөлийн гишүүдийг ижил төстэй нөхцөл, байдлыг туулж ирсэн орнуудад илгээж, туршлага солилцох уулзалт зохион байгуулна. Туршлага солилцох уулзалтад оролцох: Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны газрын төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөх хуульч тус бүр нэг хүнийг 2005 оны тавдугаар сарын 11-нд болох Европын Зохицуулалтын Байгууллагуудын 21-р чуулга уулзалтад оролцууллаа. Гурван өдрийн уг уулзалтаас оролцогчид зохицуулалтын механизм, олон нийтийн өргөн нэвтрүүлэгт түүний гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг, мэдээлэл олж авсан байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нөлөөллийг сайжруулах Мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд учирч буй бэрхшээлийг харгалзан үзсний үүднээс Глоб Интернэйшнл ТББ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нөлөөллийн талаар санал боловсруулсан. Сэтгүүлчдийн эрх, хэвлэл, мэдээллийн эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхэд тогтмол тандалт хийдэг өөр байгууллага, хүмүүс байдаггүй учир Монголын нийгэмд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний жинхэнэ байдлын талаар бодит мэдээлэл хангалттай бус байдаг. Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн бүсийн хэвлэл, мэдээллийн хөтөлбөртэй хамтран Нээлттэй Нийгэм Форумаас уг төслийг дахин боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ. Төслийн гол зорилго нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой бэрхшээлийг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх явдал юм. Өөрийн зохицуулалтын механизм байгуулах ажлыг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны шинэ удирдлагаас гишүүд болон олон нийттэй ажиллахад удирдах арга барилаа сайжруулж, шинээр ажиллахад ихээхэн санаачилга гаргаж буй бөгөөд өөрийн бүтэцдээ бусад оронд байдаг сонгодог маягийн хэвлэлийн зөвлөлийн үүрэг гүйцэтгэх ёсзүйн зөвлөл байгуулахыг эрмэлзэж байгаа юм. Үйл ажиллагааны дүрмийг нь ННФ, Глоб Интернэйшнл байгууллагаас өнгөрсөн онд хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд боловсруулан гаргахаар зорьж байна. ННФ өөрийн зохицуулалтын ийм механизмыг бий болгож, ажиллуулах арга замыг судлахад ННХ-ийн хэвлэл, мэдээллийн хөтөлбөр, сэтгүүлчдийн эвлэл, холбоод болон хэвлэл, мэдээллийн бие даасан хэрэгслүүдтэй цаашид хамтран ажиллах болно. Энд ННФ-ын дэмжлэг Монголын сэтгүүлчдийн мэргэжил, ёсзүйг дээшлүүлэх, хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмын зохистой үйл ажиллагааг тодорхойлоход чиглэнэ. Эдийн засаг, хөгжлийн түлхүүр асуудлаар сэтгүүлчдийн мэдлэг, нийтлэл бичих чадварыг дээшлүүлэх Сургалт: Бодлогын сонголтыг зөв хийх нь нэг талаар олон нийтэд боломжит сонголтын талаар мэдээлэл авах чадварыг бий болгохоос ихээхэн шалтгаалдаг. Эдийн засаг, хөгжлийн асуудал нь техникийн холбогдолтой цогц мэдээлэл агуулдаг тул сурвалжлагч нарт тухайн сэдэвт нягт нямбай, шүүмжлэлтэй хандаж, мэдлэг, мэдээлэлтэй нийтлэл бичих чадвар олгохыг шаарддаг. Нийтлэл бичих чадварын ач холбогдол, сэтгүүлчдийн эдийн засаг, хөгжлийн асуудлаарх мэдлэгийн төвшин, тэрчлэн энэ талаар мэдээлэл нийтлэхийн ач холбогдлыг харгалзан ННФ-аас АНУ-ын Бодлогын Хэлэлцүүлэг өрнүүлэх Санаачилга байгууллагатай хамтран гурван өдрийн дадлагын сургалт явуулж, хөгжлийн салбарт ажиллсан олон жилийн туршлагатай гадаадын эдийн засагчдыг урин оролцууллаа. Ийнхүү эдийн засаг, хөгжлийн асуудлаар нийтлэл бичдэг үндэсний сэтгүүлчидтэй тэднийг уулзуулан Монголын нийгмийн зарим тулгамдсан асуудал, бусад орны туршлагаас харилцан ярилцаж, нийтлэлийн цаашдын стратегийг тодорхойлох ажлыг эхлүүлсэн юм. Ингэхдээ гадаадын буцалтгүй тусламжийн ашиглалт, уул уурхайн салбарын эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг зэрэг асуудалд онцлон анхаарсан болно. Сургалтын үеэр Нобелийн шагналт эдийн засагч Пр. Жозеф Штиглиц видео лекц уншив.
Цаашдаа хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн эрэлт, шаардлагыг харгалзан тэдэнд зориулсан сэтгүүлзүйн тусгай цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэвлэн нийтлэл: Төрөл бүрийн сэдвээр сэтгүүлчид, олон нийтэд зориулсан цуврал гарын авлага боловсруулан хэвлэн нийтэлж, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээс тэнцвэртэй, үнэн зөв мэдээлэл авах эрхийг нь ухамсарлуулах ажилд ахиц гаргахыг зорьж байна.
Эдийн засгийн сэдвээр шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна