СЕХ нэр дэвшигчийг хянаж шалгах, арга хэмжээ авах эрхгүй (2005.08.23)

A- A A+
СЕХ нэр дэвшигчийг хянаж шалгах,  арга хэмжээ авах эрхгүй (2005.08.23)

СЕХ нэр дэвшигчийг хянаж шалгах,  арга хэмжээ авах эрхгүй (2005.08.23)

МСДН-аас нэр дэвшигч А.Ганбаатар МАХН-аас нэр дэвшигч, тус намын дарга, хотын мэр М.Энхболдын сурталчилгаа Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж СЕХ-нд хандан гомдол гаргажээ. Тэрбээр М.Энхболд төрийн эх үүсвэрийг сонгуульд хэт ашиглахын зэрэгцээ өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж сонгогчдод гэр, газар олгож байна хэмээн мэдэгджээ. А.Ганбаатар үүнд хяналт тавьж торгох буюу Н.Энхболдыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн аж. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаар СЕХ-ны нарийн бачгийн дарга Ш.Сүхбаатар ярихдаа, “Ийм шаардах хуудас ирснийг МАХН-ын удирдлагад мэдэгдсэн.  СЕХ нэр дэвшигчийг хянаж шалгаад торгох, арга хэмжээ авах эрх хуульд байхгүй тухай ч МСДН-д мэдэгдсэн гэжээ.

УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойргийн нөхөн сонгууль болоход тав хоног үлдлээ. Хуульд урьдчилсан санал хураалтыг санал авах өдрөөс тав хоногийн өмнө өгч болно гэж заасны дагуу урьдчилсан санал хураалт өнөөдрөөс эхэлжээ. Сонгуульд 18 мянга гаруй сонгогч саналаа өгөх албан ёсны тоо гарсан бөгөөд одоогийн байдлаар 16700 гаруй хүн сонгогчийн үнэмлэхээ гардан аваад байгаа аж. Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатарын “Өнөөдрийн Монгол” сонинд /¹78/ өгсөн ярилцлагаас үзвэл сонгочийн үнэмлэх болон саналын хуудсыг тус бүр 20 мянган хувь хэвлүүлсэн байна.