Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцжээ (2005.08.25)
"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийн явцын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, танхимын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ үндсэн чиглэлд нийт 8 бүлэг, 25 бодлогын зорилт бүхий 453 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байсан бөгөөд биелэлтийг 2005 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн гаргахад бүрэн биелсэн 17, 90 хувийн биелэлттэй 28, 70 хувийн биелэлттэй 87, 50 хувийн биелэлттэй 180, 30 буюу түүнээс доош хувийн биелэлттэй 141 арга хэмжээ байгаа ажээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх энэхүү үндсэн чиглэлээс хэрэгжилт нь удаашралтай болон хэрэгжүүлж эхлээгүй байгаа арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.