2005 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг баталжээ (2005.08.25)

A- A A+
2005 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг баталжээ (2005.08.25)

2005 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг баталжээ (2005.08.25)

 Засгийн газрын 2005 наймдугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаас Төрийн өмчийг 2005 онд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтыг баталж, тогтоол гаргасан байна.  Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж “Өдрийн сонин”-д /¹203/ ярилцлага өгчээ. Түүний хэлснээс үзвэл энэ онд   Шаргалжуутын рашаан сувилал, "Монгол Эрдэнэ", "Монгол тэмээний ноос", "Хаш-Орд" ХК, "Хадгаламж" банк болон "Капитал" банкны төрийн емчийн оролцоо, "Төв Азийн уран" ХК-ийн төрийн өмчийн хэсэг, нийгмийн салбараас Улсын цирк, Нэгдсэн III эмнэлэг зэрэг газрыг хувьчлах юм байна. Эдгээр газрыг хувьчлах бэлтгэл үндсэндээ хангагдсан тэрбээр мэдэгджээ. Хувьчлалыг явуулахдаа тухайн компанийн онцлогоос шалтгаалж Хөрөнгийн биржээр хувьцаа гаргах, дуудлагаар худалдах, тендер зарлах гззд хуулинд нийцсэн аргуудыг хэрэглэх юм байна. Хувьчлагдах томоохон аж ахуйн нэгжүүдээс "Говь", МИАТ зэрэг газар үлдсэн бөгөөд бэлтгэл нь хангагдвал ирэх оноос хувьчлал нь эхлэх бололтой.

2005 онд төлөвлөгөөгөөр өмч хувьчлалаас улсын төсөвт 13,4 тэрбум төгрөг төвлөрөх ёстой. Тийм болохоор үлдэж буй таван сарын хугацаанд амжиж хувьчилж төлөвлөгөөг биелүүлнэ гэж Ц.Нанзаддорж үзэж байна. Түүнийхээр бол "Хадгаламж" банкнаас нэлээд хөрөнгө орох байх гэж найдаж буй ажээ. Сүүлийн дөрвөн жилд өмч хувьчлалын орлого 56,8 тэрбум төгрөг байсан бол 2004 оны орлого нийтдээ 19 тэрбум байжээ.