Нэр дэвшигчдийн гурав нь халз мэтгэлцлээ (2005.08.25)
УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөгчдийн халз ярилцлага өчигдөр 18.00 цагт "Лас Вегас" төвд болжээ. халз ярилцлагад МСДН-аас нэр дэвшигч А.Ганбаатар, Эх орон намаас нэр дэвшигч И.Эрдэнэбаатар, МУНН-аас нэр дэвшигч С.Хүрэлбаатар нар оролцож, МАХН-аас нэр дэвшигч М.Энхболд, ИЗ-БНН-аас нэр дэвшигч Д Жаргалсайхан оролцоогүй байна.
Халз ярилцлагыг МСДН санаачилан бүх өрсөлдөгчдөд мэтгэлцээний урилгыг хүргүүлэхэд бие даагч Д.Батбаяраас бусад нь татгалзсан хариу өгөөгүй аж. Бие даан нэр дэвшигч Д.Батбаяр урилгыг хүлээн аваагүй шалтгаанаа тайлбарлахдаа, "Би бие даан өрсөлдөж байгаа учраас улстөрийн намын нэр дэвшигчидтэй зэрэгцэн халз ярилцлагад орох нь тохиромжгүй" гэж мэдэгджээ.