Нөхөн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.08.30)

A- A A+
Нөхөн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.08.30)

Нөхөн сонгуулийн нэгдсэн дүн гарлаа (2005.08.30)

УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэгдсэн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын дарга Ц.Нямдорж нарт тус тус танилцуулсан байна. Нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдснөөс МАХН-аас нэр дэвшигч М.Энхболд 77,18 хувиар  ялалт байгуулж, ИЗ-БНН-аас нэр дэвшигч Д.Жаргалсайхан 9,49 хувь, МСДН-аас нэр дэвшигч А.Ганбаатар 5,22 хувь, Эх орон намаас нэр дэвшигч 4,69, бие даагч Д.Батбаяр 2,04 хувь, МУНН-аас нэр дэвшигч С.Хүрэлбаатар 1,32 хувийн саналыг тус тус авчээ.