УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: Ашигт малтмалын лиценз хар захын наймаа шиг болоод байна (2005.09.09)

A- A A+
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: Ашигт малтмалын лиценз хар захын наймаа шиг болоод байна (2005.09.09)

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр: Ашигт малтмалын лиценз хар захын наймаа шиг болоод байна (2005.09.09)

УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “АЭ” сонинд ярилцлага өгөхдөө өнгөрсөн дөрвөн жилд лицензийг үнэхээр замбараагүй олгосон байна хэмээн мэдэгджээ.  Лицензийг ах дүү хамаатан садандаа, эхнэр, хүүхдийнхээ нэр дээр, бүр лиценз олгодог хүн өөрийнхөө нэрээр ч авсан лиценз байна гэж тэрбээр хэлээд энэ бол  албан тушаалтнууд хууль зөрчиж байгаа, цаанаа хээл хахуулийн шинж чанартай зүйл хэмээн мэдэгджээ.  Тухайлбал , 10 гаруй сая ам.долларын нөөцтэй  Хөвсгөлийн фосфоритын ордны лицензийг гэхэд л нэг нөхөр өвөртлөөд улсад ганц ч төгрөг төлдөггүй, ашигладаггүй, хэн нэгэнд зарах гээд л хүлээгээд байж байна гэж  Батж.Батбаяр жишээ татжээ. Тэрбээр ашигт малтмалын лиценз олголтын асуудлыг шалгах  УИХ-ын ажлын хэсгийн ахлагч ахлагчаар ажиллажээ.  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр УИХ-аас  18 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тэд лизенц олголт, байгаль орчны нөлөөлөл, нөхөн сэргээлт, томоохон орд газрууд, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд шалгалт хийж байгаа аж.

Ашигт малтмалын лицензийг хувь хүнд олгож болохгүй гэж Батж.Батбаяр үзэж байна. Санхүүгийн чадвартай, уурхай үйл ажиллагаа эрхлэх туршлагатай байгууллагуудад хэдэн жилийн дотор ямар хөрөнгө оруулалт хийх гэх мэт нарийн төлөвлөгөө, төслийг хийлгэж баталгаажуулж байж лицензийг олгох ёстой гэж тэр хэлжээ.