УИХ-ын гишүүн Д.Дамиран: Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлагатай эсэхийг авч үзнэ (2005.09.09)

A- A A+
УИХ-ын гишүүн Д.Дамиран: Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлагатай эсэхийг авч үзнэ (2005.09.09)

УИХ-ын гишүүн Д.Дамиран: Тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлагатай эсэхийг авч үзнэ (2005.09.09)
Лицензийг хөрөнгө оруулах чадвартай, ажиллах мэдлэг туршлагатай компанид олгох, мөн  лицензийн төлбөрийг нэмэх, олгох тоог нь хязгаарлаж өгөх хэрэгтэй гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамиран мэдэгдэв. Тэрбээр  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Түүнтэй “Өнөөдрийн Монгол” сонин /¹91/ ярилцлага хийжээ. Түүний хэлснээр аудитын шалгалтаар нэг хүн 200-гаад лиценз эзэмшдэг болох нь илэрчээ.

Лиценз аваад хайгуул олборлолтоо хийгээгүй, заасан хугацаа хэтэрвэл дараагийн хүнд шилжүүлж болох зохицуулалт хийх хэрэгтэй. Харин зөвшөөрөл авсан газартаа хайгуул хийж хөрөнгө гаргасан компани олборлолт явуулах боломжгүй болсон тохиолдолд алдагдалд орохгүйн тулд зарж болох юм гэж Д.Дамиран хэлжээ.  Лиценз олгохдоо орон нутгийн иргэдийн хурлаар оруулж танилцуулан санал авдаг болох хэрэгтэй. Ер нь энэ салбарт эдийн засгийн механизмын хөшүүрэг дутагдаж байна тэрбээр үзэж байна. 

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад татварын ижил нөхцөл үйлчлэх үү гэсэн асуултад УИХ-ын гишүүн Д.Дамиран хариулахдаа, хуулийн шинэчлэлийг хийхдээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгалгүй, аль алинд нь ашигтай байхаар зохицуулна гэжээ. Гадаадын хөрөнгө оруулагч орж ирсэн тохиолдолд татвараа тогтвортой байлгах амлалтыг Засгийн газар авна. Харин тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлагатай эсэх асуудлыг авч үзнэ гэж Д.Дамиран мэдэгджээ.