Сангийн сайд Н.Алтанхуяг: Монгол гэдэг айл хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй байна (2005.09.16)
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар “Өнөөдрийн Монгол” сонин /¹96 Сангййн сайд Н.Алтанхуягтай ярилцжээ. Сайдын хэлснээр хуулийн төсөлд орсон нэг томоохон өөрчлөлт бол аж ахуйн нэгжүүдийг том багаар нь ялгаж хоёр янзын татвар авдгийг болих явдал аж. Ялгавартай татвар компаниудыг хүчтэй том болоход саад болж байна хэмээн Н.Алтанхуяг хэлжээ. Харин компаниудын татвар төлдөг босгыг өндөрсгөснөөр улсьн төсөвт алдагдал гарч байгаа ч эдийн засгийн хувьд зөв алхам юм гэж тэрбээр үзэж байна.
Тэрчлэн сайд Н.Алтанхуяг үзэхдээ, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодоор нь ялгахаа болих ёстой. Тэргүүлэх салбарт хөрөнгө оруулж байгаа гадаадын компанийг НӨАТ, гаалийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувь чөлөөлдөг байхад дотоодын хөрөнгө оруулагчдад ямарч хөнгөлөлт байхгүй нь буруу хэмээжээ. Хөрөнгө оруулж байвал хэн ч байсан оруулсан хөрөнгийн тодорхой хувийг зардалд тооцох урамшуулал үзүүлэхээр төсөлд тусгаад байгаа ажээ.
Мөн ижил ялгавартай байгаа цалингаас авдаг хүн амын орлогын албан татварын босгыг өндөрсгөнө гэж Сангийн сайд мэдэгджээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татварт тодорхой хэдэн өөрчлөлт хийх гэнэ. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгч өөрийнхөө төлж байгаа НӨАТ-аас мал аж ахуй, газар тариалангийн анхдагч түүхий эдийн үнийн 10 хувьтай тэнцэх НӨАТ-ыг хасч тооцохоор болж байгаа ажээ. Жишээлбэл, гурил, мах, сүүний үйлдвэрүүд 15 хувийн НӨАТ төлдөг байсан бол 10 хувь болж буурна. Цаашдаа гаднаас орж ирэх бараа бүтээгдэхүүнээс авдаг гаалийн албан татварыг ялгавартай тогтоож, дотооддоо хийж буй бүтээгдэхүүнтэй ижил бараанд арай илүү татвар ногдуулах юм байна.
Хий хоосон үр дүн муутай зардлаа багасгах хэрэгтэй гэж Сангийн сайд үзэж байна. Түүний хэлснээс үзвэл Монгол Улсын хэмжээнд 10 гаруй тэрбум төгрөгийн эм, 30 гаруй тэрбум төгрөгийн хоол хүнс хэрэглэдэг аж. Тэрчлэн нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад уудаг устайгаа ижил хэмжээтэй хэрэглэдгээ хэмнэх хэрэгтэй. Мөн төсвийн байгууллагын дулаанд 34 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгааг хэмнэх зэрэг арга хайж байна гэж Н.Алтанхуяг ярьжээ. Мах, шатахууны үнийг тогтвортой барих арга хэмжээ авна гэж тэрбээр мэдэгдсэн ч энэ зах зээлд нийцсэн байх болно гэжээ. Ер нь хамгийн оновчтой арга бол хэрэглээгээ хэмнэх явдал тэрбээр хэлжээ.