Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн уг судалгааны үр дүнгийн талаар судлаачидтай ярилцлаа. Энэ дугаарт тус судалгааг хийж гүйцэтгэсэн Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн судлаач, хуульч С.Билгүүн, Г.Цагаанбаяр нар ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаатай ярилцсан юм.
ННФ нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан уншигчдын гарт хүрээд буй. https://forum.mn/product/537695