2006 оны төсвийн төслийг хэлэлцэв (2005.09.22)
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2006 оны төсвийн тухай хуулийн төсөл, нэгдсэн төсвийн төсөөллийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны мэдээлснээр улсын нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 3,1 хувь болж, Засгийн газрын зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ төсвийн хүрээний мэдэгдэлд зөвшөөрснөөс буурчээ. 2005 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ний 0,9 хувийг эзлэхээр байгаа нь төлөвлөснөөс 2,2 пунктээр сайжрахаар байгаа ажээ. Нэгдсэн төсвийн урсгал ашиг 180 тэрбумд хүрэхээр байгаа нь ДНБ-ний 8,1 хувь болж, төлөвлөснөөс 1,4 пунктээр сайжрах төлөвтэй. Төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтсон байна.