УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд (2005.09.26)
УИХ-ын 2005 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай УИХ-ын даргын захирамж гарч, хэлэлцэх асуудлын товын дарааллыг тогтоосон байна. УИХ энэ удаагийн ээлжит чуулганаараа нийт 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал:
1/ Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төсөл
2/ Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
3/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
4/ Монгол Улсын 2006 оны төсвийн төслийн тухай хуулийн төсөл.
5/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
6/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
7/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
8/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
9/ Төрийн аудитын тухай, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
10/ Батлан хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай
11/ Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл
12/ Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
13/ Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
14/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөл
15/ Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
16/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олборлон борлуулж байгаа зарим төрлийн ашигт малтмалд ногдуулах экспортын болон гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуулийн төслүүд
17/ 3асгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл
18/ Улсын нөөцийн тухай хуулийн төсөл
19/ Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл
20/ Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
21/ 3охиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
22/ .Жижиг, дунд үйлдвэрийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл
23/ Авилгын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
24/ Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
25/ Бусад /Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг батлах тухай УИХ-ын тоггоолын төсөл, УИХ-ын ёсзүйн байнгын хорооны дүрэм батлах тухай, УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд, бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг/ зэрэг асуудал багтжээ.