Авилгалтай тэмцэхэд түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг тасралтгүй өрнүүлэх нь чухал тул энэ ажлыг бие даасан, хараат бус байгууллага гүйцэтгэхээр хуулийн төсөлд заасан байна. Авилгалтай тэмцэх байгууллага нь авилгалын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгалаас урьдчилан сэргийлэх, авилгалын хэргийг мөрдөн шалгах болон хуулиар харьяалуулсан бусад хэрэгт мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллага байхаар төсөлд тусгажээ.
Төсөлд авилгалын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах ажлыг тус тусад нь бүлэг болгон оруулж тодорхойлжээ. Мөн хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүнийг бүртгэх, хадгалах, хянах, шалгах журам, авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор хориглох зүйл, авилгалтай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны санхүүжилт, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг тодорхой тусгасан байна.
Авилгалын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан хуулийн төслүүдийг мөн боловсруулжээ.
Та бүхэн энэ хуулийн төслийн талаар санал бодлоо илэрхийлнэ үү!Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх 10 алхам (Төсөл) HTML PDF
Засгийн газрын авилгалын эсрэг 10 алхам хийгээд ер бусын саналууд (2005.12.07)
ННФ-ын менежер Ж.Баярцэцэг : Авилгалын эсрэг хууль хийгээд ашиг сонирхлын зөрчил