УИХ-ын гишүүн С.Оюун Сонгуулийн хуулийн шинэ төсөл батлагдахгүй байх вий гэдэгт санаа зовж байна (2005.09.28)

A- A A+
УИХ-ын гишүүн С.Оюун Сонгуулийн хуулийн шинэ төсөл батлагдахгүй байх вий гэдэгт санаа зовж байна  (2005.09.28)

УИХ-ын гишүүн С.Оюун Сонгуулийн хуулийн шинэ төсөл батлагдахгүй байх вий гэдэгт санаа зовж байна  (2005.09.28)

УИХ-ын гишүүн С.Оюун “Өнөөдрийн Монгол” сонины өнөөдрийн дугаарт /¹103/өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгджээ.  Намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын хамгийн эхэнд бичигдсэн Сонгуулийн хуулийн төслийг УИХ дахь намуудын бүлгүүд хэлэлцэж эхэлсний зэрэгцээ намууд дүгнэлтээ ч хүргүүлээд байгаа ажээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн С.Оюун эл хэлэлцүүлгийн байдлыг хараад иинхүү санаа зовж байгаа бололтой. Түүний хэлснээс үзвэл сонгуулийн хуулийг шинэчлэн баталж чадахгүй бол сонгууль дөхөхөөр намуудын УИХ-д байгаа гишүүд өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж магадгүй төдийгүй энэ тохиолдолд батлагдсан хууль нь хэсэг хүмүүсийн ашиг сонирхолд үйлчилсэн болчих гээд байдаг талтай аж. Иймээс энэ хуулийг батлах цаг нь болсон гэж тэрбээр үзэж байна.

Сонгуулийн хуулийн төслийг ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард боловсруулж дуусгасан бөгөөд Соросын сантай /Нээлттэй Нийгэм Форум. Редактор/ хамтран жендер, ил тод байдал, сонгуулийн төв байгууллага, сонгуулийн систем гэсэн дөрвөн чиглэлээр хэлэлцүүлэг явуулж, вэб сайтад хуулийн төслөө байрлуулж санал хүсэлт авсан гэж С.Оюун мэдэгджээ. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, гишүүн С.Оюун нарын ахалж байсан ажлын хэсэг нэгэнт хуулиа өргөн барьсан болохоор татан буугдсан байна. Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболдоор ахлуулсан тус байнгын хороо УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ажээ.

Чуулган эхлэнгүүт Сонгуулийн хууль, Татварын хууль, Ашигт малтмалын хууль, Төсөв гээд ар араасаа чухал хуулиуд цуврана. Ийм чухал хуулиуд орж ирэхээр УИХ-ын гишүүдэд бүгдийг нь сайтар хэлэлцэх цаг хугацаа байхгүй юм шиг санагдаж байгаа байх. Тэгэхлээр ийм чухал хуулиуд хэлэлцэх учраас УИХ-ын гишүүд найман цаг ажилладаг байсан бол 14 цаг ажиллах хэрэгтэй. Аливаа асуудлыг хойшлууллаа гээд байдал сайжирна гэж бодохгүй байна хэмээн С.Оюун хэлжээ. Тэрбээр  Үндсэн хуулиа хөндөхгүйгээр сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой хэмээн үзэж байна.