24 дүгээр тойргийн дүнг өргөн барьжээ (2005.09.28)

A- A A+
24 дүгээр тойргийн дүнг өргөн барьжээ (2005.09.28)

24 дүгээр тойргийн дүнг өргөн барьжээ (2005.09.28)

Монгол Улсын Ерөнхийлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр  бараалхан УИХ-ын 24 дүгээр тойргийн дүнг танилцуулж өргөн барьжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч сонгуулийг элдэв маргаан, будлиангүй, шударга явуулахад хуулийн зохицуулалт чухал бөгөөд ирэх намрын чуулганаар хэлэлцэж эхлэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эхнээс нь няхуур хэлэлцэх хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.  Мөн Ж.Ядамсүрэн энэ өдөр тус тойргийн сонгуулийн дүнг УИХ-ын дарга Ц.Нямдоржид өргөн мэдүүлсэн байна.