Айвенхоугийн Монгол дахь уурхай итгэл дүүрэн байна
Ройтер агентлагийн 2005 оны есдүгээр сарын 29-ны Пүрэв гаригт мэдээлснээр, Айвенхоу Майнз компани Монгол дахь Оюу толгой төслөөсөө жил бүр нэг тэрбумаас илүү фунт зэс олборлохоор байгаа нь дэлхийн хэмжээнд алт, зэс олборлох хамгийн том үйлдвэрийн нэг болохоор байна гэж мэдэгджээ. Бие даасан судалгаанаас үзвэл энэ уурхай нь жилд дундажаар нэг тэрбум гаруй фунт зэс, 330 мянган унц алт олборлож, дор хаяж 35 жил үйлдвэрлэл явуулах тооцоо гарчээ. Энэ судалгааг Америкийн АМЕК компани, Канадын Инжениринг пүүс, Австрийн Аусенко компани хамтран хийж гүйцэтгэсэн аж.
Айвенхоу Майнзын байнга бүхний анхаарал татаж явдаг тэргүүн Роберт Фрийдланд өмнө нь хэлэхдээ Оюу толгой төсөл нь урьдчилсан байдлаар багаар бодоход 40 жил уул уурхайн үйлдвэрлэл явуулах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Тус компаниас энэ Пүрэв гаригт мэдэгдснээр бол энэ төсөл анхны үйлдвэрлэлээ эхэлснээс хойших эхний зургаан жилийн хугацаанд 1,6 тэрбум фунт зэс, 900 мянган унц алт олборлохоор байгаа нь түүний жилийн үйлдвэрлэлийн хамгийн оргил цэг болох үнэлгээг судалгаа гаргасан байна.
Уурхайн үйлдвэрлэлийг нэгэн том цооног хэлбэрээр 2008 оны дундуур эхэлж эхэн үедээ 2009 гартал өдөрт 70 мянган тонныг олборлохоор урьдчилан төлөвлөж байгаа бөгөөд гарааны үндсэн хөрөнгө нь 1,15 тэрбум орчим доллар байх ажээ.