Алхам 1: Санаачлага
- Уг төслийг анх 2002 оны 6-р сард МННХ-ийн Удирдах зөвлөлөөс санаачилж, төслийн зөвлөхөөр Бельги улсын WS CVBA байгууллагын Филлипе Ванденброек, Алаин Воутерс нарыг сонгосон авсан болно.
- Төсөл анх “Монголын эдийн засгийн хөгжлийн сценари” гэсэн нэртэй байв.
Алхам 2: Анхны ярилцлагууд
- Төсөлд оролцогчид болон төслийн зөвлөх нарт “эдийн засгийн хөгжилд учирч буй саад бэрхшээл”, “хэрэгцээ талын онцлог” (ирээдүйн боломжийг тодорхойлох хүчин зүйл), “хил орчмын бүс нутгийн нөхцөл, байдал” (Монголын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загварыг тодорхойлж буй гадаад хүчин зүйл)-ийн талаар нэг мөр ойлголт олгох зорилгоор Филлипе Ванденброек 2002 оны 6-р сараас 10-р сарын хооронд нийт 18 удаа ярилцлага хийсэн болно.
Алхам 3: Эхний цугларалт
- Төсөлд оролцогчид болон бусад 20 хүнээс бүрдсэн “Бүтээлч хэсэг” 2003 оны 1-р сарын 29-30-нд Нүхтийн амралтанд цуглаж, сценари боловсруулах арга, ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ үйл ажиллагааны хүрээ, үндсэн зарчмыг тохиролцов.
- “Бүтээлч хэсэг” ярилцлагын материалыг хянан хэлэлцэж, сценарид нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлон ангилж, “хөдөлгөгч гол хүчин зүйл”-ийг сонгосон болно. Цугларалтад оролцогсод “гурван сценарийн “үр”-ийг сонгон хэлэлцэж, тэдгээрийг сценари зохиомжлох ажлыг эрхлэх ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
Алхам 4: Удаахь цугларалт
- 2003 оны 5-р сарын хоёр дахь цугларалтаар сценари боловсруулах ажлыг дуусгаж, сценараас гарч болох үр дагаварт шинжилгээ хийсэн. Мөн оны өнгөрсөн 1-р сард боловсруулсан эхний хувилбарууд дээр түшиглэн ажлын хэсэг сценарийн эхний бичвэрийг үйлдэж, утга, агуулгын зохицолдоог шалгасны дээр сценараас гарах үр дагавар эдийн засгийн шийдвэр гаргах өнөөгийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг илүү тодорхой гаргахыг зорьсон болно. Сургалтын сүүлийн хэсгийг сценарийн төсөл хэрэгжсэнтэй холбогдуулан авч болох арга хэмжээг ярилцахад зориулсан бөгөөд, тухайлвал, сценариудыг илүү өргөн олонд түгээх талаар ярилцсан болно.
Алхам 5: Сценариийн зохиомж
- 2003 оны зуны саруудад сценарийн логикийг сайжруулах ажил, сценарийг анхаарал татахуйцаар зохиомжлон бичсэн хэлбэр (сонирхолтой, хошин зураг оролцуулан)-ээр олон нийтэд танилцуулахад түлхүү анхаарсан болно. Мөн оны 9-р сард сценарийн хэд хэдэн хувилбарыг олон нийтэд түгээхэд бэлэн болгосон болно.
|
|
Сценари боловсруулах төсөл: Монгол улс
Ажлын зураг
Сценарийн эцсийн хувилбар
|