Загвар (өөр олон загвар байдаг...)
- Сценари бүтээх дасгал эхлэхээс өмнө ирээдүй цогц атлаа хаос шинжтэй санагдах нь олонтаа тохиолдно
- Сценари боловсруулах явцад дасгалд орологчид тэрхүү цогц байдлыг задалж, боломжит ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйлүүд (хөдөлгөгч хүч гэдэг)-ийг олж, тодорхойлно.
- Сценари бүр нэгэн тууштай дотоод логикийн эргэн тойронд бичдэг. Ингэхдээ ихэнхдээ хоёр гол тэнхлэг дээр тулгуурлана.
- ... цаашид дотроо олон элемент, толгой хэсэг, бусад олон хэсгээс бүрдэх баялаг бөгөөд цогц өгүүлэмж болгон боловсруулна.
Нэмэлт дэлгэрэнгүй тайлбарыг Филлипе Вандерброекийн Guidelines for successful scenario projects –оос үзнэ үү.
|
Үйл явц
(өөр олон арга зам байдаг...):
- Сценари бүтээх үйл ажиллагааны хүрээг тогтоох. Юунд голлон анхаарах, ямар асуудал шийдвэрлэхэд сценарийг чиглүүлэх, хэн, хэн оролцох, ямар үр дүн гарахыг тодорхойл.
- Эхний ярилцлагыг ав. Тухайн сэдэв, гол асуудлаа сайтар ойлгохын тулд олон хүнээс ярилцлага авах нь чухал.
- Оролцогч талуудыг үйл ажиллагаандаа бэлтгэх. Сценари бүтээх ажил нь хамтын оролцоо шаардах тул оролцогсод юуг, ямар учраас хийхээ сайтар ойлгох шаардлагатай.
- Хөдөлгөгч хүчийг тодорхойл. Эхлээд сценарийн сэдэвт холбогдох гол хүчин зүйлийг тодорхойлж, дараа нь тэдэн дотроос хамгийн чухал бөгөөд тодорхой бус хүчин зүйлсийг сонго.
- Сценарийн сэдвээ боловсруул. Сценари бүрийг ялгаатай болгож буй гол элементүүдийг тодорхойл. “Сценарийн тэнхлэг” болгох сэдэвт холбогдолгүй хэдэн хүчин зүйлийг сонго.
- Сценариа бич. Өгүүлэмжийн гол чигийг гол төлөв томоохон багийн хүрээнд гаргадаг. Харин сценарийн төслийг ажлын хэсэг боловсруулна.
- Төслөө ашиглах төлөвлөгөө гаргана. Сценари нь харилцан ярилцлагын арга, хэрэгсэл болдог. Төслүүдийг ярилцлага, засвар хийхэд дөхөмтэй хэлбэрээр танилцуулвал зохино.
|