Сценари гэж юу вэ?

A- A A+
Сценари гэж юу вэ?

Сценари гэж юу вэ?
  • Сценари гэдэг нь ирээдүйд үйл явдал хэрхэн өрнөж болохыг харуулах зорилготой өгүүлэмж юм. Сценари дэлхий, ертөнц, аль нэг байгууллага, бизнес, хот, суурин газар, бүс нутаг, үндэстний ирээдүйн байр, төрхийн талаар өгүүлж болно.
  • Сценари нь аливааг урьдчилан харсан таамаглал биш, онолын нөхцөлдсөн шинжлэл юм.  Сценари бичлэгт тодорхой хүчин зүйлийн ирээдүй тодорхой биш гэдгийг хүлээн зөвшөөрдөгийн дээр уг тодорхой бус байдлыг дүрслэн төсөөлж, мөн ухамсартайгаар хэлэлцэн ярилцаж болно гэж үздэг.  
  • Сценари нь эргэн тойрны ертөнцийг өргөн хүрээнд төсөөлсөн өгүүлэмж юм. Сценарийг бидний ирээдүйд тухай үеийн стратеги, үйлдэл ямар дүр, төрх олгож байгааг харуулсан өгүүлэмж гэж ойлгож болохгүй.
Сценарийг яаж ашиглах вэ?
  • Сценарийг (бодож, боловсруулах болон төлөвлөлтийг оролцуулаад) байгууллага, хүмүүс боломжит ирээдүйг дүрслэн төсөөлөх арга, хэрэгсэл ашиглаж болно. Сценари төлөвлөлтийн аргыг үйлдвэрлэлийн томоохон салбар, засгийн газар болон түүний агентлагууд, хот, суурин газар, бүс нутаг болон шинэ үйл ажиллагаа төлөвлөж буй бизнесүүд ашигладаг. 
  • Сценари нь болмжит стратеги, бизнесийн загвар (дэвшүүлэн тавьж буй стратеги нэг болон хэд хэдэн сценарийн хувьд утга төгөлдөр байж чадах уу?), эсвэл илүү тулхтай стратеги, загвар боловсруулахын тулд боломжит ирээдүйг илүү гүнзгий ойлгох зорилгоор ашиглаж болно.
  • Cценари боловсруулах үйл ажиллагаа хүн бүрээс төсөөллийн өгөгдлүүдийг тодорхой болгохыг шаардаж, багийн хэмжээнд гишүүдэд олон талт, цогц нөхцөл байдлын талаар нэг мөр ойлголттой болох боломж олгоно. Сценари боловсруулахын үр өгөөж  оролцогчид уулзалт, ярилцлагын явцад  сценариа боловсруулах болон байнга сайжруулах үүргээ хир ойлгосноос хамаардаг.
  Даяар болон бүс нутгийн сценари Үндэсний сценари Бусад сценари
  • Холболтууд
Өгүүлэл / Ном / Сурвалжууд Сценари төлөвлөгчид
  • • Монголын сценари боловсруулах ажлыг Бельги улсын WS-Network байгууллагын Филлипе Вандерброек, Алаин Воутерс нар төлөвлөж, удирдав.