Four Scenarios

A- A A+
Four Scenarios


Та санал, бодлоо бидэнтэй хуваалцна уу

Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь манай вэб хуудаснаа зочлогсдод бидний танилцуулан буй Монголын ирээдүйн 4-н болзолт дүр зурагт гарган тавьсан санааг сүлжээнээ хэлэлцэх боломж олгох явдал юм. Бид таныг манай хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Монголын нийгмийн янз бүрийн сонирхогч талуудын төлөөллийг нэг дор цуглуулж, улс орны эдийн засгийн ирээдүйн талаар харилцан ярилцах, Монгол Улсад эдийн засгийн үнэт зүйлс бүрдүүлэх боломжийн талаар шинэ төсөөллүүд бий болгох, тэдгээрийг ирээдүйд хэрэгжүүлэх боломжийг судлахад манай "Эдийн засгийн хөгжлийн ирээдүйн дүр зураг" төслийн зорилго оршино.

Хэрэв та хэлэлцүүлэгт оролцон санал, бодлоо хуваалцах бол манай хэлэлцүүлгийн өрөөнд саналаа байрлуулах буюу эсвэл зүгээр л хайлт хийж, бусдын саналыг уншиж болно.

Сценари 1: Их нүүдэл

Хөдөөнөөс нүүдэллэн ирж буй иргэд гэхгүй хотын оршин суугчид ч ялгарах зүйл бага буй заа. Монголын зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш даруй 25 жил болсон ч өнөөдөр бараг хоёр монгол хүний нэг нь ядуу, гурван хүний нэг нь ажилгүй байна. Нийт хүн амын 80 гаруй хувь нь Улаанбаатар, Дархан хотуудад болон төмөр замын дагуу төвлөрсөн бол албан бус мэдээгээр 500 мянга гаруй иргэд гадаадад гарсан байна.

   

Сценари 2: "Ах дүү" хөршийн дунд

“Одоо ч зөвхөн мал дагаж амьдрах ямар ч аргагүй болж. Нэг бол зуд турханаар үрэгдэнэ, нэг бол өвчин эмгэгт баригдана” гэж тэрбээр үргэлжлүүлэн хүүрнэнэ. Өвчин гэж тэрбээр 2009-2010 онд гарч, Монголын мал аж ахуйд хүчтэй цохилт болсон шүлхийг хэлж байгаа бололтой.

   

Сценари 3: 16 дахь "бүгд найрамдах улс"-аас 51 дэх"муж"?

Азийн хамгийн эрх чөлөөт орон Монголыг улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн хувьд ч Азийн хамгийн америкжсан улс гэж олон хүн ярьдаг. АНУ тэргүүтэй хандивлагч, зөвлөгч нарын удирдлага дор хэрэгжүүлсэн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хот суурин газрын монголчуудын амьжиргааны түвшин 2020 он гэхэд өмнөд солонгосчуудын түвшинд дөхөн очих төлөвтэй байгаа гэнэ.

   

Сценари 4: "Улаанбаатар"-аас "Улаанбээжин"?

XXI зууны эхний 10 жилд жил шахуу дараалан тохиолдсон зуд Монгол Улсын нийт малын бараг 50 хувь үрэгдсэн гэнэ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс холгүй амьдардаг малчин Гочоо ч тэр үеэр малаа алдсан нэгэн. “Одоо ч байгаль, цаг агаар их өөрчлөгдөж байна даа, гэхдээ л миний мал барагтай зуд турханг даваад гарчихна шүү” гэж 57 настай Гочоо бидэнд хэлэв.