Ашигт малтмалын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж парламентын гишүүдэд хандан хоёр санал дэвшүүлэв (2005.10.04)

A- A A+
Ашигт малтмалын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж  парламентын гишүүдэд хандан хоёр санал дэвшүүлэв (2005.10.04)

Ашигт малтмалын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж  парламентын гишүүдэд хандан хоёр санал дэвшүүлэв (2005.10.04)

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж  УИХ-ын намрын чуулганы нээлт дээр 10 дугаар сарын 3-нд үг хэлэхдээ  Монголд ашигт малтмалын ногдол ашигт суурилсан тогтворжилт хөгжлийн сан байгуулья хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Монгол баялагаа ашиглаад хөгжихөөсөө илүүт‎эй, баялагийнхаа ачаар эсвэл балгаар шальтай хөгжсөн юмгүй, харин т‎эр нь улстөрөөс өөр ажил хийх авъяасгүй, чадваргүй хүмүүсийн амны зугаа, бусдаас хөнгөн оноо түүх оролдлогын зөвтгөл төдий үлдэх магадлал бас байна хэмээн хэлжээ. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ашигт малтмалын нөөц хязгаартай, өсөж үржд‎эггүй тул түүний орлогыг хэрхэн хуваарилахад хяналт тавих нь чухал хэмээн үзэж байна.

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хэлэхдээ,  татварын хуулинд өөрчлөлт оруулаад ашигт малтмалын салбарт гадаадынхны ‎эдэлж буй хөнгөлөлт чөлөөлөлтийг алга болгож болно. Мөн уг хөнгөлөлт чөлөөлөлтийг дотоодын хөрөнгө оруулагчдад ижилх‎эн эдлүүлж болно. Аль ч хувилбар нь байсан ард нийтэд, улс орны хөгжилд ашигтай байдлаар нь шийдэх ёстой. Мөн орон нутагт нөөц ашиглалтын төлбөрийг бүхэлд нь эсвэл хэс‎эгчилж, бас ашигт малтмалын төрөл зааж үлдээх хувилбар байж болно. Ашигт малтмалын ашиглалтын лиценз олгох дээр орон нутгийн оролцоо байх ёстой гэжээ. Харин тэрбээр байгаль орчны нөхөн с‎эргээлт дээр ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлт ёсгүй хэмээн мэдэгдлээ. Эн‎э үгийг гадаад, дотоод ялгаагүй бүх хөрөнгө оруулагчид сайн сонсоосой гэж хүссэн байна.

Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, зайлшгүй анхаарах шаардлагатай н‎эг тулгамдсан асуудал бол стратегийн чанартай ашигт малтмал юм. Стратегийн чанартай г‎эдэгт   улс орны эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтэд онцгой үүрэгтэй, нийтийн хэрэглээний шинжтэй ашигт малтмалыг хэлж байна гэжээ. Үүнд тэрбээр арвин нөөц бүхий нүүрсний ордууд, төмөр, шохой, цементийн гол түүхий эдүүдийг онцолжээ.
 
Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах тухай Ц.Элбэгдорж ярихдаа, Засгийн газар ‎энэ асуудлыг анхааралтай судалж байна. Монгол Улс арван жилийн өмнөхөө бодвол д‎элхийн ашигт малтмалын картан дээр Чили, Австрали, Канадтай өрсөлдөн гарч ирж байна. Ир‎эх 10 жилд ‎‎энэ эрчээ хадгалбал ашигт малтмалд суурилсан үйлдвэрлэл 4 дахин, түүн‎ээс олох орлого 5 дахин нэмэгдэхээр байна. Өнөөдөр л гэхэд Монголд дэлхийд ашигт малтмалын салбарт орж буй хөрөнгө оруулалтын дөрвөн хувь ногдож байна гээд эн‎э бол чамлах үзүүлэлт биш хэмээн мэдэгджээ.  Бодлого тодорхойлогчид ‎энэ салбарт хүрсэн амжилтаа хэрхэн хадгалах, цаашид бэхжүүлэх, улс үндэсний болон ард иргэдийнхээ, хамгийн гол нь хөгжлийн эрх ашгаа хэрхэн зөв хослуулах гэдэг дээр мэргэн шийдвэр гаргах хэрэгтэй байна гэж Ерөнхий сайд хэлжээ.  Манайд хөрөнгөө оруулсных нь төлөө, бүр цаашид их хөрөнгө орж ир‎эх суурь бүрдүүлснийх нь төлөө бид хөрөнгө оруулагчдад баяр хүргэх ёстой. Гоомой алхам хийж хөрөнгө оруулагчдыг үргээвэл дэлхий биднээс үргэх болно гэж тэрбээр мөн онцолсон байна.

Ц.Элбэгдорж  Засгийн газрын тэргүүний хувьд хоёр санал д‎эвшүүлсэн байна. Н‎эгд нь, тэрбээр Их Британийн Ерөнхий сайд Тони Блейрийн Засгийн газрын санаачилсан “Олзворлох үйлдв‎эрлэлийн ил тод байдлын тухай” олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэх нь зүйтэй” гэжээ. Уг баримт бичиг, хөдөлгөөнд н‎эгдэх бэлтгэлийг Монголын Засгийн газар, Д‎‎элхийн банк болон бусад орнуудтай хамтран хийгээд эхэлсэн гэж Ц.Элбэгдорж мэдэгджээ.
 
Түүний дэвшүүлсэн хоёрдох санал нь ашигт малтмалаас олж байгаа орлогыг, товчоор төрд ирж буй, ир‎эх ногдол ашгаа Монгол Улс хэр зөв зарцуулахтай холбоотой асуудал байв.   Тухайлбал, ашигт малтмал ашигласнаас төрд ногдох ногдол ашгийн хуваарилалтыг тусгай санд төвлөрүүлж маш тодорхой зорилгод зарцуулах цаг болсон гэж тэр үзэж байна. Үүнийгээ тэр Монголд ашигт малтмалын ногдол ашигт суурилсан тогтворжилт хөгжлийн сан хэмээн нэрлээд энэ санг яаралтай байгуулахыг парламентын гишүүдэд хандан уриалсан байна.  Энэ  асуудлыг Засгийн газар сайтар судалж УИХ-д  оруулна хэмээн Ерөнхий сайд мэдэгджээ. Уг сангийн мөнгийг ард ирг‎эдийнхээ эрүүл мэнд, боловсрол хоёрт  буюу ирээдүйг харсан хөрөнгө оруулалтад л зарцуулах нь зүйтэй хэмээн тэр үзэж байна.