Ашигт малтмалын лиценз олголтыг шалгасан талаар УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцжээ (2005.10.13)

A- A A+
Ашигт малтмалын лиценз олголтыг шалгасан талаар УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцжээ (2005.10.13)

Ашигт малтмалын лиценз олголтыг шалгасан талаар УИХ-ын гишүүд хаалттай хэлэлцжээ (2005.10.13)

"Ашигт малтмалын лиценз Д.Жаргалсайхан, Х.Хэрлэн гэсэн хоёрхон хүний гарт төвлөрч байна" гэж УИХ-ын гишүүн Батж.Батбаяр өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагад ажилладаг энэ хоёр хүнийг ийнхүү нэрлэхдээ  гаднын хөрөнгө оруулагчийн үгнээс иш татсан гэж “Өдрийн сонин” мэдээлжээ.  "Д.Жаргалсайхан хөрөнгө оруулагчдад тэр компани, тэр уул, уурхайн ТББ-тай харьцвал дараа нь лиценз олгох тухай ярина” гэж хэлдэг юм билээ" хэмээн УИХ-ын гишүүн Батж.Батбаяр мэдэгдсэн аж.

Тэрчлэн УИХ-ын гишүүн О.Энхсайхан энэ үеэр Монгол Улсын төрийн бодлого Ашигт малтмал, газрын тооны хэрэг эрхлэх газарт алдагдсан хэмээн мөн мэдэгджээ. Өдөр тутмын сонинуудад мэдээлснээр УИХ-ын гишүүн О.Энхсайхан  “нэгхэн өдрийн дотор 180 лицензийг төрөл төрөгсөд, хамаатан садандаа өгөхийн зэрэгцээ  жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээлийг Агентлагийн мөнгөнөөс олгосон байна” гэсэн мэдээлэл хийсэн байна. Энэ хоёр гишүүн нь парламентаас АМГТХЭГ-т шалгалт хийх ажлын хэсэгт оролцсон бөгөөд энэ мэт ноцтой мэдээллийг хийнэ хэмээн тэднийг мэдэгдсний дараа  УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдийн саналаар тус хороо хаалттай хуралдсан байна.