Олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд орох хүмүүсийн нэрс тодров (2005.10.13)

A- A A+
Олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд орох хүмүүсийн нэрс тодров (2005.10.13)

Олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд орох хүмүүсийн нэрс тодров (2005.10.13)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн байна.  Тус зөвлөлд УИХ-аас долоон хүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дөрвөн  хүн,  Засгийн газраас дөрөв бүгд 15 хүнийг сонгохоор болж, УИХ-ын нэгдсэн хуралд оруулж санал хураалгахаар тогтжээ.  УИХ-ын өөрийн нэр дэвшүүлэх долоон нэр дэвшигчийг тодруулахдаа төрийн бус байгууллагуудаас санал болгосон 25 хүнээс нууцаар санал хураажээ. Тухайлбал  О.Мөнгөнтуул /гадаад харилцаа/,  Р.Хадбаатар /сэтгүүлзүй/, О.Эрдэнэ-Өлзий /биеийн тамир, спорт/, Л.Төмөрбаатар /эрүүл мэнд, нийгмийн хамгаалал/, Ж. Занаа /эрүүл мэнд, нийгмийн хамгаалал/,  Д.Содномдорж /хөдөлмөр/, Р.Бурмаа /эрхзүй/ нар тус тус сонгогдохоор нэр нь тодорчээ.

Харин Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  нэр дэвшүүлсэн Г. Пүрэвбат (бурханч лам), Л.Болд (соёл урлаг), Х.Чилаажав (Монголын зохиолчдын эвлэл), Ц.Дашдондов (ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн),  Засгийн газраас  санал болгосон Г.Цэрэнпүрэв /эдийн засаг/, Н.Золжаргал /бизнес/, Л.Дамдинсүрэн /техник технологи/, М.Буянбадрах /удирдлага менежмент/ нарыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.