УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй (2005.10.14)
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн гурав дахь хэсгийн "Нам үйл ажиллагаа-гаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр болон өөр нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно" болон "Нам үүсгэн байгуулагдаад Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 15 сарын дараа УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож болно" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дахь хэсгийн "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй" болон Үндсэн хуулийн "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ дээрх хоёр заалт нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзаж байгаа ажээ.