Хөрөнгө оруулагчид ашиглалтын 935 лиценз эзэмшиж байна (2005.10.14)

A- A A+
Хөрөнгө оруулагчид ашиглалтын 935 лиценз эзэмшиж байна (2005.10.14)

Хөрөнгө оруулагчид ашиглалтын 935 лиценз эзэмшиж байна (2005.10.14) Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр нийт нутаг дэвсгэрийн 99 хувьд 1:200 000-ны масштабын геологийн зураглал хийж 80 гаруй төрлийн ашигт малтмалын олон мянган ордыг нээсэн байна гэж геологийн алба байгуулагдсаны 66 жилийн ойг тохиолдуулан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМТГХЭГ)-ын дарга П.Болд 5005 оны 10 дугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдээлсэн байна. Дотоод, гадаадын хамтарсан болон гадаадын хөрөнгө оруулагч компаниуд өнөөдөр хайгуулын 4983, ашиглалтын 935 лиценз эзэмшиж байгаагаас "Айвенхоу майнз Монголиа инк" ХХК Оюу толгойд алт, зэс, "Баян айраг" ХХК Завханы Шувуун уулд мөн алт, зэс, "Сентерра гоулд Монголиа" XXК Бороо, Гацуурт, Сүжигтэй, Шивэтэд, "Монгол газар" ХХК Өмнөговийн Олон овоот, Архангайн Улаан чулуутад алтны үндсэн ордын хайгуулыг хийж байгаа аж. Геологийн судалгааны ажилд 2005 онд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөг  зарцуулж, нийтдээ 92,9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байгаа аж.
Л.Болдын мэдээлснээр, Монголын геологийн албаны эх суурь хуучин БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1939 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 38 дугаар хуралдаанаар "Аж үйлдвэр ба барилгын яам"-ны дэргэд "Уул уурхай ба ашигт малтмалын трест"-ийг байгуулахаар шийдвэрлэж, төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд хийгээд түүнчлэн алт болон бусад ашигт малтмалыг тэмтрэн шинжилж олох үүргийг хариуцуулснаар тавигджээ.