Сонгуулийн үеэр хүндэтгэх шалтгаангүйгээр шилжилт хөлөлгөөн хийхийг хориглоно (2005.10.20)
Сонгуулийн үеэр хүндэтгэх шалтгаангүйгээр шилжилт хөлөлгөөн хийхийг хориглох нь зүйтэй гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзэж байна. Өчигдөр хуралдсан Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ. Энэ хурал дээр өвчтэй, албан томилолттой гэсэн шалтгаанаас бусад тохиолдолд тухайн сонгогчийн саналыг амьдардаг тойргоос авбал сонгуулийн өмнө хүмүүсийг аль нэг тойрог руу бөөнөөр шилжүүлдэг явдал алга болно гэж УИХ-ын зарим гишүүн санал болгосон байна.
Уг хуулийн төслийн арванхоёрдугаар зүйлд тойрог байгуулах улсын дунджийг хот, хөдөөд ялгавартайгаар тогтоох ажлын хэсгийн саналыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй ажээ. УИХ-ын гишүүн Б.Жаргал-сайхан, Д.Одхүү нар сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд намуудын төлөөлөл тэнцүү байхаар тусгахыг санал болгосон боловч олонхийн дэмжлэг аваагүй байа. Сурталчилгааны уриалга, ухуулах хуудас болон зурагт хуудас, зарлал зэргийг олон нийтийн газарт байрлуулах журмыг сонгууль зарлахаас хоёр сарын өмнө тухайн тухайн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоох саналыг ажлын хэсгээс оруулсан ч байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй гэж “АЭ” сонин /¹206/ мэдээлжээ.