2007- 2010 онд хэрэгжүүлэх Байгаль орчны шинэчлэл төслийн эхний жилийн жижиг төслийн уралдаан зарлаж ба

A- A A+
2007- 2010 онд хэрэгжүүлэх  Байгаль орчны шинэчлэл төслийн эхний жилийн жижиг төслийн уралдаан зарлаж ба

Байгаль Орчны Шинэчлэл төсөл

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нидерландын Вант Улсын  Засгийн газар нь Монгол улс дахь байгаль орчны засаглалыг сайжруулах, энэ салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дэлхийн Банкны дэргэд Итгэлийн Санг байгуулсан билээ. Тус сангаас санхүүжин, Байгаль орчны яамтай хамтран 2007- 2010 онд хэрэгжүүлэх  Байгаль орчны шинэчлэл төслийн эхний жилийн жижиг төслийн уралдаан зарлаж байна.

Сонирхогч талуудыг дараах чиглэлээр сонгон шалгаруулалтад
оролцохыг урьж байна

Нэг. Орон нутгийн түвшинд байгаль орчны стратеги төлөвлөгөө боловсруулах
Аймаг, сумын түвшинд тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн стратеги төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөг байгаль орчинд гарч буй өөрчлөлтүүд болон тэдгээрийн хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнг холбосон арга хэрэгслийг  ашиглан боловсруулахын зэрэгцээ орон нутаг, улсын хэмжээний үр дүнтэй холбосон байх ба дараах асуудлуудыг хамарч болно.Үүнд:

  • хатуу хог хаягдлын зүй зохистой менежмент;  
  • химийн хорт бодисын зүй бус ашиглалтыг хязгаарлаж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
  • байгаль орчны гэмт хэрэг, зөрчлүүдийг арилгах;
  • байгаль орчинд сөрөг нөлөө багатай уул уурхайг дэмжих;
  • агаар, хөрс, усны бохирдолтой тэмцэх;      
  • булаг шанд, ундны усны чанар, хангамж, эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх;
  • цөлжилтийн эрчмийг сааруулах, бэлчээрийн талхагдлыг багасгах;
  • ой, түүний дагалдах баялгийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
  • аймгийн түвшинд байгаль орчны үнэлгээг зохион явуулах, төлөв байдлын тайлан боловсруулах аргазүй, аргачлалыг боловсруулах чадавхийг бэхжүүлэх;
  • орчны бохирдол, доройтлыг багасгах, байгалийн нөөцийн ашиглалтыг сайжруулахад чиглэсэн шинэ санаа, техник, технологийн шийдэл дэвшүүлэх гэх мэт

Хоёр. Байгалийн баялгийн зохистой менежмент 
Төслийн чиглэлүүд:

  • Байгалийн төрөл бүрийн нөөц баялгийн ашиглалтын улмаас үүсэн гарч буй богино болон урт хугацааны сөрөг нөлөөллийг холбогдох байгууллага, ААН, иргэд, олон нийтэд үзүүлэн таниулж, нөхцөл байдлыг ойлгуулах арга хэрэгслийг орон нутагт ашиглаж болох энгийн хэлбэрээр боловсруулах;
  • Тодорхой нөөц баялгийн өнөөгийн байдлын талаарх дүгнэлт тайланг, цаашид нөхцөл байдлыг сайжруулах бодит зөвлөмжийн хамт орон нутгийн болон улсын хэмжээнд боловсруулан гаргах;
  • Байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортоор гаргахаас өмнө боловсруулалт хийж, өртгийг нь нэмэгдүүлэх шийдэл;
  • Тухайн нутгийнханд ач холбогдол бүхий байгалийн тодорхой нөөц баялгийн өнөөгийн болон ирээдүйн ашиглалтын талаар нутгийн иргэд, орон нутгийн захиргаа, олон нийтийн байгууллагуудын оролцоог дэмжсэн бодитой арга хэмжээнүүд;
  • Тухайн орон нутгийн байгалийн нөөц баялгийн ашиглалтын байдалд сургууль, сургалтын байгууллага, ТББ, эсвэл нутгийн иргэдийн хамтран зохион байгуулсан олон нийтийн хяналт, үзлэг, зөвлөмж, түүний хэрэгжилт;
  • Байгалийн нөөц баялгийг хэт хавтгайруулан ашиглаж байгааг багасгах чиглэлээр бурхан шашны байгууллага, хийдүүдийн зүгээс авч явуулах арга хэмжээний жишиг заавар бий болгох гэх мэт    

Гурав. Үндэсний болон орон нутгийн түвшинд явуулж буй байгаль орчны үйл ажиллагааг үнэлж, сайжруулахад мониторинг, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх
Төслийн чиглэлүүд:

  • Одоо ашиглагдаж буй мэдээллийн сангууд, санал асуулгын арга хэрэгслүүд, дүгнэн шинжлэх бааз суурийг бүрдүүлж буй өгөгдөл-мэдээний чанар, хамрах хүрээний түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, сайжруулах;
  • Эдгээр өгөгдөл- мэдээний үнэн зөв, бодитой байдал болон мэдээ мэдээллийг олон түмэнд хүртээцтэй болгох арга хэмжээ;           
  • Уул уурхайн нөхөн сэргээлтийн аргазүй, аргачлал боловсруулах;
  • Химийн хорт бодисын аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ;
  • Хиймэл дагуулын болон Газарзүйн Мэдээллийн Системийн мэдээ, мэдээллийг уул уурхайн байгаль орчны хяналтын тогтолцоонд ашиглах нь;  
  • Агаар, ус, хөрсний чанарын зарим нэн тэргүүнд шаардлагатай байгаа стандарт болон шинжилгээний аргазүйн стандартыг боловсруулах;  
  • Стратегийн ач холбогдол бүхий байгалийн тодорхой нөөцөд тулгарч буй бэрхшээлийн өнөөгийн байдлыг зураглан гаргах мэдээлэл бүхий мэдээллийн сан байгуулах;
  • Байгаль орчны өгөгдөл-мэдээ, үзүүлэлтүүдийг ашиглах, дүгнэн шинжлэх чадавхи, туршлагыг бий болгох эсвэл сайжруулах;
  • Байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахад мэдээ, мэдээллийг ашиглах болон орчны хяналт, үнэлгээ хийдэг арга зүй, туршлагын талаар мэдээлэл солилцох сүлжээнүүдийг байгуулах;  
  • Байгаль орчны салбарын хууль эрх зүйн үндэс, Засгийн газрын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн нэгдсэн каталог, сан бий болгоход дэмжлэг үзүүлэх гэх мэт

Дөрөв. Байгаль орчны талаархи олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
Төслийн чиглэлүүд:

  • Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг ашиглахад оролцох бүх түвшний оролцоог дэмжих,
  • Байгаль орчны засаглалыг сайжруулсанаар гарах эерэг нөлөө, үр өгөөжийн тухай олон түмэнд оновчтой, ухаалаг хэлбэрээр ойлгуулан таниулах;
  • Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхгүй орхисноос үүсэх хор уршгийн зардал болон асуудлыг шийдсэнээр гарах үр өгөөжийн талаарх ойлголтыг бий болгох;
  • Мэдээллийг ил тод болгох замаар олон нийтэд хүрэх байгаль орчны үйлчилгээг сайжруулах. Үүнд дараах чиглэлийн мэдээллүүд хамрагдаж болно. 1) байгаль орчны бодлого, хөтөлбөрүүд; 2) байгаль орчны төлөв байдлын мониторинг, үнэлгээ 3) байгаль орчны хууль, дүрэм, журмын хэрэгжилтийн байдал; 4) хөрөнгө оруулалтын хэрэгцээ ба санхүүжүүлэх боломж гэх мэт;
  • Олон нийтэд мэдээллийг ил тод болгох стратеги, баримт бичгийн төслийг, богино хугацааны хэрэгжилтийн төлөвлөгөөний хамт боловсруулах;
  • Байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ болон орон нутгийн захиргааны хамтарсан менежмент бүхий байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөц баялгийн тухай мэдээллээр хангах олон нийтийн мэдээллийн төвийг аймгийн түвшинд байгуулах төсөл
  • Байгаль орчны тулгамдсан асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх, солилцох электрон шуудангийн листсерверийг бий болгох;
  • Хил дамжсан байгаль орчны асуудлаар мэдлэг дамжуулах болон электрон уулзалтуудыг хөрш зэргэлдээ орнууд ба олон улсын хэмжээнд зохион байгуулах;  
  • Байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах асуудлаар нэн тэргүүнд хэрэгцээтэй ухуулга сурталчилгаа, сургалтын материал боловсруулж хэвлүүлэх;
  • Байгаль орчны ерөнхий мэдээллийн лавлах боловсруулах, вэб-д суурилсан мэдээллийн электрон лавлах бий болгох;
  • Байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг дэлгэрүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах гэх мэт;

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүс оролцоно.
Тэтгэлгийн хэмжээ: 25,000 ам.доллар хүртэл
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2008 оны 1 сараас 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж үр дүн нь харагдахуйц  төслүүд
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2007.12.13-ны Пүрэв  гариг, 18.00 цаг. Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийн [email protected] хаягаар мөн ирүүлж болно.

Өргөдлийн маягт, удирдамжийг Нээлттэй Нийгэм Форумын байрнаас,  эсвэл www.forum.mn болон www.mne.mn вэб сайтаас татан авна уу.

Эндээс өргөдлийн маягт[DOC], удирдамж [DOC] ийг татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг урьж байна. Уулзалт нь 2007 оны 11 сарын 22 болон 29-ны 16:30 цагт ННФ-ын хурлын зааланд  болно.

Хаяг:Нээлттэй Нийгэм Форум,Жамъян гүний гудамж-5/1,Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48 (Чойжин ламын сүм музейн баруун талд )  Утас: 976-11-313207 ; e-mail: [email protected]