НИТХ-ын 31 дүгээр тойрогт нэр дэвшигчид тодров (2005.11.14)
Хотын мэр М.Энхболд УИХ-ын гишүүн болсноор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 31 дүгээр тойрогт орон гарсан. Нөхөн сонгуулийг зарласантай холбогдуулан тус тойрогт нэр дэвшигчид тодорлоо. Тус тойрогт МАХН-аас Д. Ганболд нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр одоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Харин Ардчилсан нам болон Иргэний Зориг намаас хамтран Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдыг нэр дэвшүүлжээ. Тэрбээр 1996-2000 тонд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэрчлэн Монголын Ногоон намаас О.Бум-ялагч, Монголын Уламжлалын Нэгдсэн намаас Г.Хатанбаатар нөхөн сонгуульд тус тус өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.