Сонгуулийг зохион байгуулалтай луйвардаж байна хэмээн үзэж МУНН-аас нэр дэвшигч нэрээ татав (2005.11.17)
Нийслэлийн ИТХ-ын 31 дүгээр тойрогт нэр дэвшигч Лу.Болдыг нэр дэвшигчдийн бүртгэлээс хассаныг эсэргүүцэн Ардчилсан нам болон ИЗ-БНН-аас Сонгуулийн ерөнхий хороонд хандан мэдүүлсэн гомдолд СЕХ өчигдөр хариу өгчээ. СЕХ нь УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэг хуулиар хүлээсэн бол орон нутгийн сонгуульд мэргэжил, аргазүйн нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг онцлогтой тул Нийслэлийн сонгуулийн хорооны 2005 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох, уг тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх эрх хэмжээ СЕХ-нд хуулиар олгогдоогүй болно хэмээн тус хороо мэдэгджээ. Иймд маргаан шүүхээр шийдэгдэхээс өөр аргагүй болж байгаа юм.
Тиймээс Ардчилсан нам болон ИЗ-БНН-ын Нийслэлийн намын хороод хамтран Нийслэлийн сонгуулийн хороог хариуцагчаар татаж, Лу.Болдыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан 07 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Түүгээр ч зогсохгүй Лу.Болдын сонгуулийн ерөнхий менежер Батж.Батбаяр Чингэлтэй дүүргийн шүүхэд бас нэгэн нэхэмжлэлийг гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлдээ "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Чингэлтэй дүүргийн 31 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Д.Ганболд энэ сарын 13-нд тухайн тойрогт оршин суух IV, V, VI хорооны сонгогч 350 орчим иргэнийг "Шинь Янь" нэртэй хятад ресторанд аваачиж цайлж дайлаад, "Д.Ганболдын төлөө саналаа өгөөрэй" хэмээн хүн бүрт 10000 төгрөг, бусад эд зүйлсийг өгсөн байна. Д.Ганболдын энэ үйлдэл нь Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан "Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, нам, эвсэл, талархан дэмжигч этгээд санал худалдаж авах, сонгогчдыг татах зорилгоор тэдэнд төлбөртэй болон үнэ төлбөргүйгээр бараа тараах, шагнал, урамшуулал, тусламж олгох, дайллага хийх, урлаг спорт, ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байна. Иймд нэр дэвшигч Д.Ганболдын энэ бусармаг, хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, сонгуулийн хууль, тогтоомжид заасан хариуцлагыг оноож өгнө үү хэмээн Батж. Батбаяр хүссэн байна.
Харин энэ гомдолд нэр холбогдоод байгаа МАХН-ын нэр дэвшигч Д.Ганболдыг гүтгэж байна хэмээн Нийслэлийн МАХН-ын хорооноос мөн өдөр мэдэгдэл хийжээ. Нэр дэвшигч Д.Ганболд сонгогчид бус харин тус хороонд байдаг өөрийн намын гишүүд, ахмадуудтай уулзалт хийсэн гэж тэд тайлбарлаж байгаа ажээ.
Нөхөн сонгуулийн маргаан үүгээр ч зогссонгүй МУНН-аас нэр дэвшигч Л.Хатанбаатар нэрээ татснаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр нэр татсан шалтгаанаа тайлбарлахдаа “Сонгууль нэг талыг баримталсан, луйврын шинжтэй болох нь тодорхой боллоо” хэмээн хэлжээ. “Өнөөдөр” сонинд мэдээлснээр бол Нийслэлийн сонгуулийн хороо саналын хуудас хэвлэгдсэн гэсэн шалтгаанаар түүний мэдэгдлийг хүлээж аваагүй ажээ. Сонгуулийн хороо саналын хуудсыг хэвлүүлэхдээ сонгуульд оролцож буй бүх намд мэдэгдэх ёстой. Тэгээд ч нэр дэвшигч Лу.Болдын асуудал эцэслэн шийдэгдээгүй саналын хуудсыг хэвлэсэн байгаа нь цаанаасаа зохион байгуулалттай гэдгийг харуулж байна хэмээн Л.Хатанбаатар үзэж байна.