Нөхөн сонгууль хойшлогдов (2005.11.21)
НИТХ-ын 31 дүгээр тойргийн нөхөн сонгуульд Лу.Болдыг нэр дэвшүүлсэн Ардчилсан нам болон ИЗ-БНН-ын нийслэлийн намын хороод Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан шүүхээс нөхөн сонгуульд "АН, ИЗ-БНН-аас нэр дэвшигч Лу.Болдыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай нийслэлийн Сонгуулийн хорооноос гаргасан 07 тоот тогтоолыг түдгэлзүүлсэн байна.Лу.Болдыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассан нийслэлийн Сонгуулийн хорооны энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Лу.Болдын сонгуульд оролцох эрхийг сэргээж өгөхийг хүссэн Ардчилсан нам болон ИҮ-БНН-ын нийслэлийн хороодын нэхэмжлэлийг хүлээн авч үзээд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл" тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх үзжээ. Ингэснээр энэ сарын 20-нд явагдах байсан нөхөн сонгууль хойшлогджээ.