УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулах төслийн санал уналаа (2005.11.23)

A- A A+
УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулах төслийн санал уналаа (2005.11.23)

УИХ-ын сонгуулийг холимог хувилбараар явуулах төслийн санал уналаа (2005.11.23)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг өчигдөр хэлэлцээд ийнхүү тогтсон байна. Сонгуулийн холимог тогтолцоо буюу 38:38 хувилбараар явуулахаар төсөлд тусгасан саналыг дэмжиж буй эсэхээр санал хураахад байнгын хорооны хуралд оролцсон 22 гишүүнээс зургаа нь дамжсэн ажээ. Тэрчлэн нэг мандаттай тойргоос нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг УИХ-ын гишүүн С.Оюун оруулсан боловч мөн л дэмжигдээгүй байна.

Тэрчлэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэр дэвшигч хүссэн тохиолдолд хувилж, олшруулж болно гэсэн заалтыг хасахаар болжээ. Сонгуулийн аливаа маргааныг сонгууль явуулснаас хойш нэг сарын дотор шийдэх саналыг УИХ-ын гишүүн З.Энхболд гаргасан боловч олонхийн дэмжлэг авч чадалгүй мөн унасан байна. Харин ОНРТ-ээс гадна бусад хувийн телевиз, радиогоор сонгуулийн  сурталчилгааг үнэгүй явуулуулъя гэсэн С.Оюун гишүүний саналыг 100 хувийн саналаар  дэмжсэн байна.