Сайд С.Батболд “Бороо гоулд” компанийн хувьцаа эзэмшдэг ажээ (2005.11.28)
Yйлдвэр, худалдааны сайд С.Батболд өнгөрсөн бямба гаригт этгүүлчидтэй уулзжээ. Тэрбээр “Бороо гоулд” компанийн хувьцаа эзэмшигч болохоо энэ үеэр мэдэгдсэн байна. “Өнөөдөр” сонины даваа гаригийн дугаарт /¹280/ мэдээлснээр бол сайд С.Батболд хэлэхдээ, “Хэдийгээр би тэнд хувьцаа эзэмшдэг ч гэлээ татварын ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлөлт байх ёсгүй гэж үздэг” гэжээ. Бороогийн алтны орд газрыг 1996 онд нээлттэй тендер зарлаж өрсөлдүүлэхэд түүний “Алтайтрейдинг” компани шалгарсан” гэж тэрбээр ярьжээ. Түүний хэлснээс үзвэл “бүх юм нь ном журмаараа явж байгаа үйлдвэр бол “Бороо гоулд” гэнэ.