Айвенхоу Майнз УИХ, Засгийн газрын гишүүдийг ашиг сонирхлын зөрчилд оруулах урилга илгээжээ (2005.12.06)

A- A A+
Айвенхоу Майнз УИХ, Засгийн газрын гишүүдийг ашиг сонирхлын зөрчилд оруулах урилга илгээжээ (2005.12.06)

Айвенхоу Майнз УИХ, Засгийн газрын гишүүдийг ашиг сонирхлын зөрчилд оруулах урилга илгээжээ (2005.12.06)

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн /БНОУХ/-тэй хамтран  "Парламентын гишүүний ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн асуудал" сэдвээр нээлттэй ярилцлагыг өчигдөр Төрийн ордонд хийжээ. Энэ хэлэлцүүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд  ашиг сонирхлыи зөрчлийн заагийг яаж гаргах талаар асуухдаа «Энэ оны 12 дугаар сарын 10-нд УИХ, Засгийн газрын гишүүдийг Оюу толгойд урьсан. Айвенхоу майнзын унаагаар явж, зардлаар нь хооллож ундлах бололтой. Тэгвэл энэ лобби болох уу. УИХ-ын зардлаар явбал өөр асуудал болно. Аль нь зөв, аль нь буруу вэ» гэжээ. Түүний асуултад ноён  Жон Пепсель хариулахдаа Оюу толгойд очиж мэдээлэл авах зайлшгүй шаардлагатай бол зардлаа УИХ, Засгийн газар гаргах ёстой. Хууль тогтоогчдыг өөрсдийн зардлаар урьж байгаа бол ашиг сонирхлын лоббий хийх гэсэн хэрэг болно хэмээн хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, иймэрхүү явдал Америкийн нэг мужид болж байсан гээд казиногийнхон парламентын гишүүдийг урьж аваачиж байсан талаар хжишээлээд харин одоо ийм юм АНУ-д огт байхгүй гэжээ. Түүний хэлснээс үзвэл  АНУ-д 20 хүртэл ам. долларын бэлэг авч болдог, харин үүнээс дээш гарвал авилгал болж хувирдаг юм байна.

Монгол дахь БНОУХ-гийн захирал Жон Пепселийн хэлснээр, АНУ-ын мужуудийн парламент Ёс зүйн байнгын хороотой байдаг бөгөөд энэ хороо ёсзүйн зөрчил гаргасан гишүүнээ шийтгэхээсээ урьд ёсзүйн асуудлаар зөвлөгөө өгөхийг эрхэмлэдэг аж. Парламентын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хөндөгдөх тохиолдолд энэ бүхэн хэвлэл, мэдээлэл, олон түмний нүдэнд ил байх ёстой ажээ.