Газрын харилцааны шинэтгэл
--------------------------------------------------------------------------------------------------------
2003 оны 5 дугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль үйлчилж эхэлснээр газрын харилцаанд, цаашлаад, эдийн засагт шинэтгэлийн түүхэн үе эхэллээ.
Энэ сэдвийн хүрээнд Форумаас явуулж болох үйл ажиллагааны талаар хэлэлцэхээр олон нийтийн зөвлөлдөх уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумаас 2003 оны 7 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү уулзалт болон судалгааны үр дүнд тулгуурлан мэдээллийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоо, мониторингийн механизмыг сайжруулах замаар газрын хувьчлал, шинэтгэлийн үйл явцын ил тод байдлыг дээшлүүлэх зорилготой Газрын шинэтгэл үйл ажиллагааны хүрээнд дараахь асуудлыг онцлон авч үзэж байна.
- Өмчлүүлэх үйл явцын талаарх мэдээллийн хүрэлцээ. Иргэд газрыг хувьдаа өмчлөн авах талаар мэдээлллийг хялбархан олж авах боломжтой байж, ижил тэгш эрх эдлэх ёстой. Үүнтэй холбогдуулан Нээлттэй Нийгэм Форумаас "Газрын харилцааны шинэтгэл” нэртэй иргэдэд зориулсан хөтөч бэлтгэн гаргасан. Хөтөчийг энд дарж үнэ төлбөргүйгээр татан авна уу.
- Мониторингийн механизм, олон нийтийн оролцоо. Нээлттэй Нийгэм Форумаас газрын харилцааны шинэтгэлийн мониторингийн үйл ажиллагаа явуулахад зориулсан тэтгэлэгийн уралдаант шалгаруулалтыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зарласан. Үүний дүнд “Байгаль орчин-XXI” ТББ шалгарч, 2004 оны дөрөвдүгээр сараас нэг жилийн хугацаатайгаар мониторинг хийхээр боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.Одоогоор тус байгууллага энэхүү мониторингийн хүрээнд газрын шинэтгэлийн асуудлаар сонин хэвлэлээр гарч буй мэдээ, мэдээллийг нэгтгэн бэлтггээд байна.
“Газрын шинэтгэлийн мониторинг” төслийн эхний үе шатны тайлан
“Газрын шинэтгэлийн мониторинг”төслийн хоёр дахь үе шатны тайлан
“Газрын шинэтгэлийн мониторинг”төслийн гурав дахь үе шатны тайлан
“Байгаль XXI” ТББ-аас Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр “Газрын шинэтгэлийн мониторинг” төслийг 2004 оны 4 сараас эхлэн нэг жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж дуусаад байна. “Газрын шинэтгэлийн мониторинг” төслийн нэгдсэн тайлан
[ PDF ]“Газрын шинэтгэлийн мониторинг”төслийн танилцуулга
[ HTML ] [ PDF ] - Газрын харилцааны шинэтгэлийн гол асуудал болох эдийн засгийн үр ашиг, эрх зүйн хүрээний асуудлаар бодлого судлаач хоёр хүнийг ажиллуулж байна. Судлаачдын ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Форумаас Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуульд хууль зүйн дүн шинжилгээ хийлгэв. Уг шинжилгээний тайлан энд (Монгол хэлээр) бий.
“Монгол Улсын Газрын харилцааны шинэтгэлийн асуудал” “Монгол Улсын Газрын харилцааны шинэтгэлийн асуудал” сэдэвт судалгааны ажлын тайланг хэлэлцүүлэх уулзалт ярилцлага 2005 оны 3 дугаар сарын 10-нд 16 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо.Энэ судалгааг Нээлттэй Нийгэм Форумын 2004 оны Бодлогын судалгааны тэтгэлэгт Хөтөлбөрт хамрагдсан судлаач Р.Ганхуяг хийж гүйцэтгэсэн байна.Хэлэлцүүлгийн тэмдэглэл